Хайх

Мөрөөдлийн зүйл: 400MP чанартай зураг авдаг шинэ Hasselblad

Мөрөөдлийн зүйл: 400MP чанартай зураг авдаг шинэ Hasselblad

Тэд дахин зургийн чанарын хил хязгаарыг тогтоолоо

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн II дайны үеэс эхлэн хамгийн шилдэг камеруудыг үйлдвэрлэж ирсэн Шведийн алдарт Hasselblad компани нэгэн шинэ бүтээл танилцуулж, гэрэл зургийг цоо шинэ түвшинд авчирлаа. Тодруулбал тэд өчигдөр Hasselblad H6D-400C MS гэх дундаж форматтай цоо шинэ загварын камер танилцуулаад байна. Энэхүү камер нь өмнөх H5D-200c загвараасаа хоёр дахин илүү буюу 400MP нягтаршилтай зураг авах боломжтой гэдгээрээ онцлогтой болжээ.

Hasselblad H6D-400C MS камер нь тус брэндийн "Multi Shot" технологийн тусламжтайгаар илүү сайн нарийвчлал болон үнэн зөв, бодит өнгөтэй зураг авах боломжийг бүрдүүлдэг байна. Мөн уг загвар нь гурван инчийн мэдрэгчтэй дэлгэц, 4K видео, 64-12,800 хүртэлх гэрэл мэдрэх чадвар (ISO) гээд орчин үеийн камерын дэвшилтэт технологиор тоноглогдсон байгаа.

Hasselblad брэндийн энэхүү супер камер нь гуравдугаар сараас эхлэн 48,000 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарна.

 

цааш үзэх