Хайх

Messenger Kids: Facebook олон нийтийн сүлжээ хүүхдүүдэд зориулсан мессенжер апп гаргалаа

Messenger Kids: Facebook олон нийтийн сүлжээ хүүхдүүдэд зориулсан мессенжер апп гаргалаа

6-13 настай хүүхдүүдэд

Text: Buro.Mongolia


Facebook олон нийтийн сүлжээнд бүртгүүлэхийн тулд хамгийн багадаа 13 настай байх ёстой гэх шаардлагыг тус компани хэрэглэгчиддээ тавьдаг. Тэгвэл одоо Facebook компани анх удаа 13 наснаас доош хэрэглэгчдэд зориулсан "Messenger Kids" нэртэй тусгай мессенжер апп нэвтрүүлж байна.

Энэхүү мессенжер нь хүүхдүүдэд гэр бүлийн гишүүд, найз нөхөдтэйгөө аюулгүй цахим орчинд харилцах боломжийг олгох зорилготой аж. Хүүхдүүд "Messenger Kids" аппыг ашиглахын тулд заавал эцэг эхийнхээ хувийн хуудсаар дамжуулан бүртгүүлэх ёстой байх юм. Харин аав ээжүүд хүүхдийнхээ гар утас эсвэл таблет дээр энэхүү аппыг суулган, тэдэнд хаяг нээх бөгөөд дуудлага хийж, зурвас илгээх зөвшөөрөлтэй гэр бүл, найз нөхдийн жагсаалтыг гаргаж өгөн, үргэлж хяналт тавьж болно. Дахин нэг удаа онцлон хэлэхэд энэхүү аппыг ашиглахын тулд хүүхдүүд Facebook олон нийтийн сүлжээнд бүртгүүлэх шаардлагагүй гэдэг нь том давуу тал юм.

Messenger Kids: Facebook олон нийтийн сүлжээ хүүхдүүдэд зориулсан мессенжер апп гаргалаа (фото 1)

"Messenger Kids" апп дотор хүүхдүүдэд зориулсан эможи, стикер, GIF болон хагас бодит орчинд суурилсан хөгжилтэй маскнууд бий. Тиймээс одооноос эхлээд хүүхдүүдэд эмээ, өвөө болон ангийн андуудтайгаа харилцах аюулгүй бөгөөд зугаатай боломж олдож байгаа юм.

Одоогоор энэхүү апп нь АНУ-д , iOS үйлдлийн систем дээр ашиглах боломжтой байгаа ба тун удахгүй Android үйлдлийн систем дээр танилцуулагдахаар төлөвлөгджээ.

цааш үзэх