Хайх

Microsoft компани Paint программаас татгалзаж байна

Microsoft компани Paint программаас татгалзаж байна

32 жил оршин тогтносон Paint

Text: Buro.Mongolia


Зураг:

Microsoft компани Paint зургийн программыг ашиглалтаас гаргахаар төлөвлөж байна. Тодруулбал, тус компанийн хэрэглээнээс гарсан эсвэл өөрчлөлт оруулсан программуудын жагсаалтад Paint-ийг "хоцрогдсон" хэмээн тэмдэглэжээ. Энэ нь Microsoft компани уг программын боловсруулалт дээр дахин ажиллахгүй бөгөөд цаашид устгах магадлалтай гэсэн утгатай тэмдэглэл юм.

Мөн үүнээс гадна Windows-ийн шинэ хувилбарт цахим шуудангийн Outlook Express болон текст унших зориулалттай Reader app программуудыг устгах болно.

Microsoft компани анх 1985 онд Paint программыг Windows 1.0 хувилбарын хамт гаргаж байсан юм. Харин 2017 оны хавар тус компани Windows 10 Fall Creators Update гэх шинэчилсэн үйлдлийн систем болон Paint 3D программ танилцуулсан билээ. Гэхдээ Paint 3D нь Paint программын шинэчилсэн хувилбар бус харин 3D обьектуудтай ажиллах зориулалттай тусдаа апп юм.

цааш үзэх