Хайх

Microsoft компани “Surface Laptop” гэх шинэ зөөврийн компьютер танилцуулна

Microsoft компани “Surface Laptop” гэх шинэ зөөврийн компьютер танилцуулна

Microsoft EDU чуулганы үеэр

Text: Buro.Mongolia


Зураг:

Microsoft компани жил бүр Нью-Йорк хотод зохион байгуулдаг Microsoft EDU чуулганы үеэрээ шинэ "Surface Laptop" нэртэй зөөврийн компьютер танилцуулахаар болжээ. Уг мэдээллийг Twitter-ийн WalkingCat хуудас гаргасан байна.

Энэхүү шинэ зөөврийн компьютерт Windows 10 үйлдлийн систем, 13,5 инчийн PixelSense дэлгэц болон алькантара материал эсвэл хиймэл илгээр хийгдсэн товчлуур суулгагдах гэнэ. Харин компьютерын жин 1,25 кг-аас хэтрэхгүй аж.

"Surface Laptop" нь мөнгөлөг, хүрэн, хөх, алтлаг гэх дөрвөн өнгийн сонголттойгоор гарч, 999 долларын үнээр худалдаалагдахыг The Verge вебсайт мэдээлэлжээ.

цааш үзэх