Хайх

Mobile World Congress үзэсгэлэн дээр шинэ Nokia 3310 утсыг таницлуулжээ

Mobile World Congress үзэсгэлэн дээр шинэ Nokia 3310 утсыг таницлуулжээ

Дөрвөн шинэ өнгийн сонголттой

Text: Buro.Mongolia


Зураг:

Уржигдар болсон Mobile World Congress үзэсгэлэн (хоёрдугаар сарын 27-оос гуравдугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ) дээр Nokia брэндийн дор гар утас үйлдвэрлэдэг HMD Global Oy компани хамгийн алдартай 3310 загварын дахин шинэчлэгдсэн хувилбарыг танилцуулсан байна.

Анх 2000 онд энэхүү загвар маш бат бөх эх бие, хар-цагаан өнгийн дэлгэц, бараг долоо хоногийн турш цэнэгээ барьдаг хүчирхэг зайтай байсан юм. Харин шинэчлэгдсэн Nokia 320 х 240 пиксель нарийвчлалтай, 2,4 инчийн өнгөт дэлгэц, microSD картын оролт, хоёр сим карт ашиглах боломж, Bluetooth, micro USB ба чихэвчний оролт, радио тэр ч бүү хэл MP3 тоглуулагчтай болжээ. Мөн шинэ загварууд илүү жижиг (115,6 x 51 x 12,8 мм) хэмжээтэй болсон байна. Nokia 3310 утсыг нэг удаа цэнэглээд 22 цагийн турш идэвхтэй хэрэглэж болох бөгөөд хэрэв утсандаа огт хүрэхгүй тохиолдолд нэг сар хүртэл цэнэгээ барьж чадна.

Энэхүү шинэ загвар хөх, саарал, улаан ба шар гэсэн дөрвөн төрлийн өнгөний сонголттойгоор 59 долларын үнэтэй худалдаанд гарна.

цааш үзэх