Хайх

Nokia брэндийн “The Matrix” кинонд гардаг утас дахин худалдаанд гарна

Nokia брэндийн “The Matrix” кинонд гардаг утас дахин худалдаанд гарна

Цэнэгээ 25 хоног барьдаг Nokia 8110

Text: Buro.Mongolia


Зураг:

Nokia брэндийн гар утасны эрхийг эзэмшдэг HMD Global компани Nokia 8110 гэх шинэ загварын утсыг танилцууллаа. Энэхүү төхөөрөмж нь "The Matrix" кинонд Неогийн ашигладаг утас гэдгээрээ олон нийтэд алдартай. Хамгийн анх 1997 онд худалдаанд гарсан уг загвар нь бага зэрэг муруй хэлбэртэй тул хэрэглэгчдийн дунд "гадил" гэх нэр авсан юм.

Шинэчлэгдэн гарч байгаа Nokia 8110 загвар нь 2,4 инчийн дэлгэц, хоёр мегапикселийн камертай бөгөөд LTE сүлжээ дэмжих чадвартай болжээ. Мөн Nokia 8110 утсыг бүрэн цэнэглэсэн тохиолдолд 25 хоног тасралтгүй ажиллах чадвартай. Энэхүү загвар нь "Banana Yellow", "Traditional Black" гэх хар ба шар өнгийн сонголттой бөгөөд 2018 оны тавдугаар сараас эхлэн 79 еврогийн үнэтэй худалдаанд гарах болно.

Эргэн сануулахад HMD Global компани яг нэг жилийн өмнө Nokia брэндийн хамгийн алдартай утаснуудын нэг болох 3310 загварыг дахин шинэчилж худалдаанд гаргаж байсан билээ.

Nokia брэндийн “The Matrix” кинонд гардаг утас дахин худалдаанд гарна (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх