Хайх

Шинэ AirPods 2018 онд худалдаанд гарна

Шинэ AirPods 2018 онд худалдаанд гарна

Илүү найдвартай механизм ба илүү өндөр үнэтэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple Insider вебсайт Apple компанийн AirPods утасгүй чихэвчийн цоо шинэ загвар 2018 оны сүүлээр худалдаанд гарна гэж мэдээллэж байна.
Бүр тодруулбал KGI Securities компанийн шинжээч Мин Чи Куо энэхүү шинэ чихэвч нь 2018 оны арванхоёрдугаар сарын 25-аас буюу зул сарын баяраас өмнө худалдаанд гарахгүй гэдгийг онцолжээ.

Мин Чи Куо шинэ AirPods-ыг "Apple компанийн утасгүй бүтээгдэхүүний сегмент дэхь хамгийн чухал аксесуар болно" хэмээн тодорхойлсон юм. Ингээд ч зогсохгүй шинэ AirPods-ийг бүтээхийн тулд Apple компани Beats компанитай хамтрах магадлалтай гэдгийг шинжээч мэдэгдлээ.

Түүнчлэн шинэчлэгдсэн AirPods өмнөх загвараасаа илүү өндөр үнээр худалдаанд гарах гэнэ. Учир нь хэдийгээр шинэ чихэвч гаднах дизайндаа төдийлөн өөрчлөлт оруулахгүй ч, механизмд нь урьдынхаасаа бага хэмжээтэй кварц эд анги ашиглана гэж Мин Чи Куо үзэж байна.

цааш үзэх