Хайх

Шинэ iPhone утасны анхны зураг цахим ертөнцөд цацагдлаа

Шинэ iPhone утасны анхны зураг цахим ертөнцөд цацагдлаа

"iPhone XS"

Text: Buro.Mongolia


Зураг:

Жил бүрийн чухал үйл явдлуудын нэгд тооцогддог Apple компанийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагаа есдүгээр сарын 12-нд "Steve Jobs" театрт зохиогдохоор боллоо. Энэ өдөр шинэ загварын iPhone, "Series 4" ухаалаг цаг, iPad Pro зэрэг бүтээгдэхүүнүүд танилцуулагдах юм. Шинэ iPhone утасны анхны зураг цахим ертөнцөд цацагдлаа (фото 1)

Шинэ бүтээгдэхүүн танилцуулах өдрийг зарласаны дараахан 9to5Mac сайт шинэ загварын  "Series 4" ухаалаг цаг, iPhone утасны зургийг олон нийтэд цацсан бөгөөд эдгээр зургийг эвлүүлэг биш хэмээн мэдэгдээд байгаа юм. Цахим ертөнцөд цацагдсан дээрх зураг нь шинэ загварын "iPhone XS" утас нь 5.8 болон 6.5 инч гэсэн хоёр төрлийн хэмжээтэй ба алтлаг (Gold) өнгийн загвартай гарах болсныг батлаад байна.

Түүнчлэн шинэ загварын iPhone утас 3D мэдрэгчгүй байх магадлалтайг зарим эх сурвалжууд мэдээллэсэн юм . Харин шинэ загварын "Series 4" ухаалаг цаг өмнөх загваруудаас илүү том дэлгэцтэй, нарийн мэдээлэл боловсруулах чадвартай зүрхний хэмнэл мэдрэгчтэй болсон тухай мэдээлэл цацагджээ. 

Харамсалтай нь эх сурвалжууд өөр ямар нэгэн тодорхой мэдээлэл хуваалцаагүй юм. Тиймээс бид тун удахгүй Apple компанийн албан ёсны төлөөлөгчдөөс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна гэж найдъя.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх