Хайх

Шинэчлэгдсэн Paint дээр 3D-гээр зурж болно

Windows 10

Text: Buro.Mongolia


Зураг:

Хүмүүсийн хэрэглэх дуртай зургийн программ эрс шинэчлэгдсэн байгаа бичлэг цахим ертөнцөд цацагдлаа

Энэхүү бичлэгт Microsoft Paint программын шинэчлэгдсэн удирдах хэсэг, цоо шинэ боломжууд мөн хоёр ба гурван хэмжээст дүрсүүдийг мэдрэгчтэй дэлгэц дээр шууд зурж байгааг харуулна. Шинэ Paint программыг Windows 10 үйлдлийн систем дээр ашиглах боломжтой юм байна. Мөн уг программ нь суурин компьютер ба таблет дээр ажиллах болно. "Таны мэддэг Paint хэвээрээ байгаа ч бид илүү "cool" шинэ үйлдлүүдийг нэмсэн. Бид 3D бүтээлүүдийг хүн бүр хийж чадахаар хялбар болгосон" хэмээн боловсруулагчид ярьжээ.

Одоогоор шинэ Microsoft Paint яг хэдийд гарах нь тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд аравдугаар сарын 26-нд буюу Microsoft Windows 10-ын шинэ танилцуулгын арга хэмжээн дээр нээлтээ хийнэ гэж таамаглаж байна.

Microsoft Paint нь хамгийн анх 1985 онд бусад Windows-ийн үйлдлийн системүүдтэй хамт танилцуулагдаж байсан юм.

цааш үзэх