Хайх

Snapchat апп ид шид заадаг \"Харри Поттер\" гэх шинэ фильтр танилцуулжээ

Snapchat апп ид шид заадаг "Харри Поттер" гэх шинэ фильтр танилцуулжээ

Ид шидийн ертөнцөд тавтай морил!

Text: Buro.Mongolia


Зураг:

Snapchat апп "Харри Поттер"-ын ид шидийн ертөнцөөс сэдэвлэсэн шинэ фильтрүүд танилцуулсан байна. Энэхүү шинэ фильтрийг "Harry Potter: Hogwarts Mystery" буюу "Харри Поттер: Хогвартсын Нууц" тоглоомын боловсруулагчид зохион бүтээжээ. Гэхдээ тус аппын хэрэглэгчид Хогвартс шидтэний сургуульд очиж үзэхийн тулд мөнгө төлж фильтрийг суулгах шаардлагатай гэнэ.

Харин фильтрийг суулгасны дараа Snapchat апп мини тоглоом болон хувирна. Ингэснээр хэрэглэгчид ухаалаг утасныхаа дэлгэцийн тусламжтай төрөл бүрийн шившлэг ашиглан шидтэн болох боломжтой.

via GIPHY

Сонирхуулахад "Harry Potter: Hogwarts Mystery" тоглоом нь App Store-ын шилдэг тоглоомын жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Энэхүү тоглоомд хэрэглэгчид Хогвартс шидтэний сургуулийн сурагч болж, өөрт тохирсон факультетад хуваарилагдаж, ид шидийн урлагт суралцах болно.

цааш үзэх