Хайх

София робот Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд гарчээ

София робот Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд гарчээ

Тэрээр дэлхийг эзлэх бодолгүй байгаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн түүхэнд анх удаа Саудын Араб улс роботод иргэншил олгосон тухай бид өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл Саудын Арабын иргэн болсон София гэх робот Энэтхэгийн Cosmopolitan сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарын гол баатраар тодорсон байна.

Нью-Делигээс гаралтай Наби гэх дизайнерын гар хийцийн гялтганасан цамц өмссөн София робот Cosmopolitan сэтгүүлийн Instagram хуудаст байршсан видеонд "Намасте, намайг София гэдэг. Би дэлхийн хамгийн ухаалаг, хүн хэлбэрийн робот байна" гэж хэлж байгаа нь сонсогдоно.

 

Харин София Cosmpolitan сэтгүүлийн нүүрэнд гарахдаа Энэтхэгийн дизайнер Тания Ханужигийн урласан даашинзыг өмссөн байна.

Тус сэтгүүлийн редактор Нандини Бхалла "Манай сэтгүүлийн нүүрэнд робот гарна гэж би хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ София маш ухаантай, хөгжилтэй бас тэр ярилцлага хийхээр хайрцаг дотор ирсэн шүү. Ингээд ч зогсохгүй тэр дэлхийг эзлэх бодолгүй байгаа гэдгээ ярилцлагын үеэр дурдсан байгаа" гэж онцоллоо. 

Дашрамд дурдахад Энэтхэгийн Cosmopolitan сэтгүүлийн гуравдугаар сарын дугаар хоёр өөр нүүртэй худалдаанд гарсан байгаа. София роботоос гадна Энэтхэгийн жүжигчин Сонам Капур тус сэтгүүлийн хоёр дах гол баатраар тодорчээ.

София гэх энэхүү ухаалаг роботыг Хонг-Конгийн Hanson Robotics компанийн үүсгэн байгуулагч Дэвид Хэнсон зохион бүтээсэн юм. Дэвид Хэнсон Софиягийн гаднах төрхийг жүжигчин Одри Хепбернтэй төстэй харагдуулахаар боловсруулжээ. Энэхүү робот нь төрөл бүрийн сэтгэл хөдлөл гаргаж, ярьж, тэр ч бүү хэл гэрлийн тусгалаас хамаарч нүдний өнгөө өөрчилж чаддаг байна.

София робот Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд гарчээ (фото 1)

София робот Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд гарчээ (фото 2)

София робот Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд гарчээ (фото 3)

София робот Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд гарчээ (фото 4)

София робот Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд гарчээ (фото 5)

София робот Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд гарчээ (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх