Хайх

Таны Instagram Stories-ийг одоо хэн скриншот хийсэн нь мэдэгдэнэ

Таны Instagram Stories-ийг одоо хэн скриншот хийсэн нь мэдэгдэнэ

Шинэ үйлдэл тун удахгүй нэвтрэх гэж байна

Text: Buro.Mongolia


TechCrunch вебсайтын мэдээллэж буйгаар Instagram олон нийтийн сүлжээ Stories хэсэгт хийгдсэн скриншотын тухай дэлгэрэнгүй мэдээллийг илгээх нэгэн шинэ үйлдлийг танилцуулахаар бэлдэж байна. Энэхүү шинэчлэлтийн дагуу таны хийсэн Stories-ийн доор хоёр багана үзэгдэх болно. Нэг баганад таны Stories-ийг үзсэн хүмүүсийн жагсаалт харагдах бол, нөгөө баганад нь скриншот хийсэн хэрэглэгчид жагсах юм.

Энэхүү шинэ үйлдэл идэвхжих үед Instagram сүлжээний хэрэглэгч бүр дараах сэрэмжлүүлгийг авах болно. "Таныг дараагийн удаа скриншот эсвэл дэлгэцийн бичлэг хийх үед тэрхүү Stories-ийг нийтэлсэн хүнд мэдээлэл очих болно".

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх