Хайх

Цахим ертөнцөд хуучны видео тоглоомуудаас бүрдсэн архив нээгдлээ

Mortal Combat, Pac-Man болон хүүхэд насаа дурсах бусад тоглоомууд

Цахим ертөнцөд хуучны видео тоглоомуудаас бүрдсэн архив нээгдлээ

Text: Бюро 24/7

Интернет архив (archive.org) хуучны 60 гаруй видео тоглоомоос бүрдсэн Handheld History нэртэй цуглуулга гаргасныг The Verge вебсайт мэдээллэж байна. Ингэснээр энэхүү архивын тусламжтайгаар хэрэглэгчид Mortal Combat, Batman, Pac-Man, Tamagotchi зэрэг хуучны тоглоомуудаас сонгон тоглож, хүүхэд насаа дурсах боломжтой боллоо.

Энэхүү цуглуулга нь хүссэн тоглоомоо шууд браузер дээрээ нээн тоглох боломжтой гэдгээрээ маш том давуу талтай болж байна. Мөн тоглоом бүрийг хэрхэн удирдах тухай дэлгэрэнгүй зааварчилгааг тус архиваас олох боломжтой. 

Хэрэв та эндээс өөрийн дуртай видео тоглоомоо олохгүй бол тэвчээртэй хүлээх хэрэгтэй шүү. Учир нь уг цуглуулгыг бүтээсэн Жейсон Скотт гэх эрхэм ойрын хугацаанд дахин 150 видео тоглоом нэмж байршуулахаа амласан юм.

Мэдээж хэрэг браузер дээр эдгээр видео тоглоомууд нь хуучны консольд зориулан бүтээгдсэн анхны хувилбараасаа бага зэрэг ялгаатай харагдаж байгаа гэдгийг анхаараарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:
Цааш үзэх