Хайх

Ухаалаг утас удирддаг түр зуурын шивээс

Ирээдүй ирсэн байна

Text: Buro.Mongolia


Зураг:

DuoSkin хэмээх энэхүү өндөр технологи бүхий шивээсийг Массачусетсын Технологийн институтийн оюутан Синди Синь Лю-Као Microsoft Research компанитай хамтран бүтээжээ

Энэхүү бүтээл нь гаднаасаа яг л хөгжмийн наадмууд дээр охидын гоёдог шивээс шиг харагдана. DuoSkin шивээсийг тусгай хагас дамжуулагчийн тусламжтай хийсэн байна. Шивээсэнд хүрснээр ухаалаг утасныхаа дэлгэцийг асааж, түгжиж, дууг нь чангалж эсвэл багасгаж болно. Мөн таны утсанд ирсэн мэдэгдлийг хүлээн авах боломжтой. Үүнээс гадна, тухайн хүний биеийн хэмийг хэмжиж, эрүүл мэндийн байдлыг илтгэх чадвартай юм. Одоогийн байдлаар энэхүү шивээс нь өөр олон үйлдэл хийж чадахгүй боловч цаашдаа бүр ч ихийг удирдах боломжтой гэнэ. Тиймээс зохион бүтээгчид хэсэг хугацааны дараа юу санал болгохыг харах л үлдлээ.

Ухаалаг утас удирддаг түр зуурын шивээс (фото 1)

цааш үзэх