Хайх

“Westworld” цувралаас сэдэвлэсэн ухаалаг утасны тоглоом гарна

“Westworld” цувралаас сэдэвлэсэн ухаалаг утасны тоглоом гарна

Таны ухаалаг утсанд зориулсан мини “Westworld”

Text: Buro.Mongolia


Зураг:

HBO телевизийн "Westworld" цувралын продюсерууд ухаалаг утсанд зориулсан шинэ тоглоом хийхээр ажиллаж байгаа гэдгийг Engadget вебсайт мэдээллэж байна. "Westworld" цувралаас сэдэвлэсэн энэхүү тоглоомын боловсруулалтыг Fallout Shelter компани хариуцаж байгаа аж.

Зохион бүтээгчид уг тоглоомыг "Мини Westworld" гэж нэрлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл уг тоглоом нь яг л Westworld цувралд гардаг шиг роботуудтай сэдэвчилсэн паркаас бүрдэх юм.

Мөн тэд тоглоомын тизер трейлерийг цацахын оронд арай шинэлэг арга бодож олжээ. Тодруулбал хөгжүүлэгчид сэдэвчилсэн паркийн эзэмшигч компани хэмээн "Westworld" цувралд гардаг "Delos Incorporated" корпорацийн нэрээр вебсайт үүсгэн байгуулсан бөгөөд хэрэглэгчид эндээс тус корпорацийн нууц бичиг баримтууд болон паркийг хэрхэн удирдах тухай зааварчилгааг олох боломжтой.

Эргэн сануулахад "Westworld" цувралд Энтони Хопкинс ба Эван Рэйчел Вуд нар гол дүр бүтээдэг билээ. Цувралын үйл явдалд хүн төрхтэй роботуудаар дүүрсэн футурист сэдэвчилсэн паркийн тухай гардаг байгаа. Вестерн уур амьсгалтай энэхүү паркад чинээлэг хүмүүс хүрэлцэн ирж, роботуудтай хүссэн зүйлээ хийх боломжтой байдаг. Харин паркийн эзэд роботуудын ой санамжийг тогтмол устгаж байдаг тул тэд өөрсдөдөө тохиолдсон аймшигтай зүйлсийг огт санахгүй. Тэр ч бүү хэл роботууд өөрсдийгөө жинхэнэ хүн биш гэдгийг мөн хиймэл ертөнцөд амьдардаг болохоо ч мэддэггүй билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх