Хайх

Энгийн амьдрал: Зөвхөн дуудлага хийх зориулалттай гар утас

Энгийн амьдрал: Зөвхөн дуудлага хийх зориулалттай гар утас

“The Light Phone”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хурдацтай хөгжиж буй технологийн эрин үед бид ухаалаг утасныхаа ачаар өөрт хэрэгтэй мэдээллээ авч, дотнын хүмүүстэйгээ харилцаж, ажил хэргээ явуулж, ерөнхийдөө бүхий л зүйлсийг амжуулдаг болсон. Гэхдээ нөгөөтэйгүүр бид ухаалаг утас ба олон нийтийн сүлжээнээс хэт хамааралтай болсон нь үнэн. Тэгвэл энэ байдлыг өөрчлөх зорилготой "The Light Phone" нэртэй гар утас тун удахгүй худалдаанд гарах гэж байна. Төлбөрийн карттай ижил хэмжээтэй "The Light Phone" утас нь дуудлага хийж, хүлээн авч, есөн хүний утасны дугаар хадгалж, мөн хэдэн цаг болж буйг харуулдаг ердөө л хэдхэн үндсэн үйлдэлтэй юм.

Энгийн амьдрал: Зөвхөн дуудлага хийх зориулалттай гар утас (фото 1)

"The Light Phone" гар утасны төсөл хамгийн анх 2015 онд Kickstarter тавцан дээр хөрөнгө босгож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 415,000 долларын санхүүжилт авч чаджээ. Та энэхүү минималист концепцтой гар утсыг 150 долларын үнээр урьдчилан захиалж, тавдугаар сарын сүүлээр хүлээн авах боломжтой.

Enjoy Now from The Light Phone on Vimeo.

цааш үзэх