Хайх

Шинэчлэл: Хорватын Adriatic бутик зочид буудал

Шинэчлэл: Хорватын Adriatic бутик зочид буудал

Хар цагааны хослол

Text: Б.Амина


Зураг:

Хорватын нөлөө бүхий хотуудын нэг Ровин дахь бутик зочид буудал

Ровины Adriatic зочид буудал нээгдээд удаж байгаа ч 2015 онд хийсэн лут засвараараа дахин нэг шуугиан тарилаа. Засварын ажлыг 3LHD Architects компани хариуцан гүйцэтгэжээ.

Adriatic буудал 1913 онд дүүргийнхээ анхны барилгын нэг болон боссон ба гаднах дизайны хувьд одоо ч тэр хэвээрээ байгаа. Харин 3LHD Architects-ын мэргэжилтнүүд зочид буудлын өрөөнүүдийг шинэчлэхдээ орчин үеийн урлагийн бүтээлээр дүүргэж, шар шувууны чихмэл  (хиймэл гэж найдъя), неон "хээ" зэргийг ашиглажээ. Өөр нэг онцлог нь буудлын өнгөний зохицол ба орон зайг маш өвөрмөц төрхтэй болгосон байна. Өрөөнүүд, гол танхим, зоогийн газар бүхэлдээ хар цагаан ретро кинонд орчихсон юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Мэдээж барилга өөрөө л хуучны гэхээс тэнд өөр ретро санагдуулах зүйлс байхгүй. Тэндэх тавилга, тохижуулалтын бүх зүйлс нь контемпорари уран бүтээлчдийн маш авангард шийдэлтэй байгаа.

Энд ирсэн зочид орчин үеийн гар урлалын бүтээлүүдтэй танилцахын сацуу, дулаан орой тагтан дээр суун, усан боомт,  хотын төв талбайг ажиглан алжаалаа тайлж болох юм.

Шинэчлэл: Хорватын Adriatic бутик зочид буудал (фото 1)

Шинэчлэл: Хорватын Adriatic бутик зочид буудал (фото 2)

Шинэчлэл: Хорватын Adriatic бутик зочид буудал (фото 3)

Шинэчлэл: Хорватын Adriatic бутик зочид буудал (фото 4)

Шинэчлэл: Хорватын Adriatic бутик зочид буудал (фото 5)

цааш үзэх