Хайх

Африкийн зэн: Номин цэнхэр далайн ид шидийг мэдрүүлэх эко зочид буудал

Мозамбикийн Benguerra Lodge

Африкийн зэн: Номин цэнхэр далайн ид шидийг мэдрүүлэх эко зочид буудал
Наймдугаар сарын төгс амралтын өдөр ямар байдаг вэ? Мэдээж соёл иргэншлээс хол байх тусмаа сайн. Яг л Лондонгийн архитектор Михаэлис Бойдын бүтээсэн эко зочид буудал шиг байвал бүр янзтай

Өдийд хүмүүс Африкийн Мозамбик улс руу зорих алсын нислэг төлөвлөх нь тун ховор үзэгдэлд тооцогдоно. Тэгэхдээ дараагийн удаа очиж үзээгүй газраа хөл тавихад энэхүү Michaelis Boyd Associates архитектурын компаний бүтээсэн зочид буудал тун шинэлэг сонголт болох болно. Эко стилийн бүтээлүүдээрээ алдартай Михаэлис Бойд Мозамбик дахь "Benguerra Lodge" зочид буудлыг саяхан шинэчлээд байгаа. Тэр өөрийн нэрийн хуудас болсон байгальд ойр, дөхөм байх загварыг энд бүрэн шингээжээ.

Зочид буудлаас Африк соёл болоод колоний үеийн эзэнт гүрнүүдийн уур амьсгал зэрэг мэдрэгдэнэ. Сүрлэн дээвэр, хулсан ханатай буудлын эргэн тойронд тод өнгийн бөс даавуу, гар хийцийн керамик эдлэлүүд донжоо олон байрласан нь Португал өнгө аястай болжээ. "King-size" хэмжээтэй өрөөний асар том ор, далай руу харсан цонх нь цагаан элстэй номин цэнхэр далайг харж таашаах хамгийн сайхан газар биш гэж үү? Энэхүү буудалд зочлон ирэгсэд ерөнхийдөө "далай-амар амгалан-спа" гэсэн гурван хөтөлбөрийн дагуу төгс амрах болно. Тиймээс аяллын төлөвлөгөөндөө Африкийг оруулж, энэ газрын гайхамшигт зургуудыг хадгалаад аваарай. 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх