Хайх

Антарктид тивийн таван одтой зочид буудал ямар харагддаг вэ?

Антарктид тивийн таван одтой зочид буудал ямар харагддаг вэ?

White Desert

Text: Buro.Mongolia


Зураг:

Та Дэлхийн ихэнх орнуудаар аялж үзсэн бөгөөд дараагийн амралтаараа хаашаа явахаа шийдэж чадахгүй байна уу? Тэгвэл Антарктид руу аялж яагаад болохгүй гэж?

Дэлхийн хамгийн өмнөд хэсэгт буюу Өмнөд туйлд орших White Desert нь энд байгаа цорын ганц таван одтой зочид буудал юм. Антарктидын мөсөн дунд орших энэхүү зочид буудал нь зөвхөн хүйтэнд тэсвэртэй аялагчдад л тохиромжтой.

Энэхүү тансаг зочид буудлын төлөөлөгчид ирсэн зочдод маш сонирхолтой амралтын хөтөлбөр санал болгодог байна. Жишээ нь аялагчид дээд зэрэглэлийн сууцанд байрлаж, Император оцон шувуунуудтай цагийг өнгөрөөж, ОХУ-ын судалгааны төвийн рашаанд орох боломжтой. Мэдээж хэрэг Антарктидын мөсөн байгалиар ч зугаалах болно. Зочид буудлын гал тогоонд Кейптаунаас ирсэн ахлах тогооч амттай зоог бэлтгэдэг тул та лаазалсан махаар хооллоно гэж санаа зоволтгүй. Заримдаа энд хунтайж Харри, Беар Гриллс зэрэг алдартнууд ирдэг гэдгийг дурдах хэрэгтэй байх.

Антарктид дахь White Desert зочид буудалд амрахад хямд тусахгүй нь тодорхой. Тодруулбал, энд нийт найм хоног амрахад 72,000 доллар болох юм байна.

цааш үзэх