Хайх

Asimina Suites Hotel: Афродита аралд дурлагсдын буудал

Asimina Suites Hotel: Афродита аралд дурлагсдын буудал

16+

Text: Б.Амина


Зураг:

Грекийн бүх арлуудаас Кипр дэх Афродита арал дэлхийн өнцөг булан бүрийн шинэхэн дурлалт хосуудыг татдаг. Учир нь тэнд романтик бал сараа өнгөрүүлэх тааламжтай сайхан орчинтой ажээ

Тийм ээ, салхи зөвхөн Кипрт грекийн хайрын бурханыг авчирсан юм. Таван одтой Asimina Suites Hotel жуулчдын хайрын бурханд тэмүүлэх хүслийг мэдэрч, бүх л боломжтой зүйлсээр хангасан байна. Өрөө бүр нь том ортой, далай руу харах гайхалтай үзэмжтэй бөгөөд зөвхөн насанд хүрсэн эсвэл 16-аас дээш насны зочид байдаг байна. Хайр бол маш чухал зүйл тул Asimina Suites Hotel зочдоо түүнээс сарниулахгүй байх бүхий л зүйлийг хийжээ. Нэгдүгээрт, буудал Пафос амралтын газрын хамгийн тайван газарт байрладаг. Хоёрдугаарт, мэдээж газар дундын тэнгисийн номин ногоон ус, элсэн эрэг болон далайн чимээг сонсон суух боломжтой ресторан бий. Тэдний хэлж буйгаар далайн чимээ болон сэтгэл хангалуун байдал нь гэрлэх санал болон романтик байдлыг үүсгэхэд илүү хялбар болгодог гэнэ. Kymata ресторан далайн гаралтай хоолоор үйлчилдэгээрээ алдартай. Тэнд мөн олон үндэстний хоол ч бий. Asimina Suites Hotel-ын спа төв нь цэвэр агаарт үйлчилгээ явуулдаг нь дурлалт хосуудын диваажингийн зураглалыг төгс болгоно.

Asimina Suites Hotel: Афродита аралд дурлагсдын буудал (фото 1)Asimina Suites Hotel: Афродита аралд дурлагсдын буудал (фото 2)Asimina Suites Hotel: Афродита аралд дурлагсдын буудал (фото 3)Asimina Suites Hotel: Афродита аралд дурлагсдын буудал (фото 4)Asimina Suites Hotel: Афродита аралд дурлагсдын буудал (фото 5)Asimina Suites Hotel: Афродита аралд дурлагсдын буудал (фото 6)Asimina Suites Hotel: Афродита аралд дурлагсдын буудал (фото 7)Asimina Suites Hotel: Афродита аралд дурлагсдын буудал (фото 8)Asimina Suites Hotel: Афродита аралд дурлагсдын буудал (фото 9)Asimina Suites Hotel: Афродита аралд дурлагсдын буудал (фото 10)

цааш үзэх