Хайх

Autor Rooms зочид буудал: Гэр эсвэл музей?

Autor Rooms зочид буудал: Гэр эсвэл музей?

"Home is where the art is"

Text: Б.Амина


Зураг:

Варшав дахь Autor Rooms зочид буудал нь ердөө дөрвөн өрөөтэй ч, өрөө тус бүрийг гоёмсог интерьерээр тохижуулжээ

Autor Rooms буудлын өрөөнүүд гэрийн дулаан уур амьсгал төрүүлэхийн сацуу орчин үеийн музейн уур амьсгалыг ч бас санагдуулна. Хуучны тавилгууд орчин үеийн зүйлстэй нэгдэж, гэрлийн бүрхүүл нь молекулын нэгдэл мэт, гоёмсог нэхмэл бүтээлгүүд зэрэг нь эргэн дурсахуйн мэдрэмж төрүүлнэ. Өрөөг тохижуулсан дизайнерууд угаалгын өрөөний хаалгыг яг л том шүүгээ мэт болгожээ.

Зочид буудлын үүсгэн байгуулагч Mamastudio график студийн хамт олон Autor Rooms буудлыг бүтээх санаагаа тайлбарлахдаа "Бид гаднаас ирсэн найзуудаа байршуулах газар хайхад үргэлж асуудалтай байсан. Тиймээс өөрсдийн гэсэн жижигхэн буудал нээхээр шийдсэн юм" гэжээ.

Autor Rooms зочид буудал: Гэр эсвэл музей? (фото 1)

Autor Rooms зочид буудал: Гэр эсвэл музей? (фото 2)

Autor Rooms зочид буудал: Гэр эсвэл музей? (фото 3)

Autor Rooms зочид буудал: Гэр эсвэл музей? (фото 4)Autor Rooms зочид буудал: Гэр эсвэл музей? (фото 5)

Autor Rooms зочид буудал: Гэр эсвэл музей? (фото 6)

Autor Rooms зочид буудал нь Варшав хотын төв дүүргүүдийн нэгд, XIX зууны үеийн барилгад байрладаг. Эндэхийн дөрвөн өрөөнөөс гадна зочдын өрөөнд зохиолчдын номны цуглуулга болон пянз сонирхох зуураа олуулаа хөгжилдөн, тохилог гал тогоонд өөрсөддөө хоол бэлтгэж болох юм байна.

 

цааш үзэх