Хайх

Аялах зуураа хэрхэн мөнгө олох вэ?

Аялах зуураа хэрхэн мөнгө олох вэ?

Адал явдал хайгчдын хөтөлбөр

Text: Buro.Mongolia


Зураг:

Аялна гэдэг зардал ихтэй гэдгийг бид мэддэг. Тиймээс эхлээд aялах зардлаа тооцоолон, дараа нь амрах хугацаандаа төлөвлөн бэлдсэн мөнгөө үрэх ойлголт хүмүүсийн толгойд суусан байдаг. Харин энэхүү хэвшсэн ойлголтыг эвдэж, аялах хугацаандаа бага ч болов мөнгө олж болохыг аялал жуулчлалын momondo хайлтын системийн мэргэжилтнүүд санал болгож байна

Жек Лондоны мөрөөр - Клондайк, Канад
Канадын Британийн Колумб болон АНУ-ын Аляск мужуудын хил дээр оршдог Клондайк бүс нутаг нь нэрт зохиолч Жек Лондоны зохиолуудаар алдартай. 1890-ээд онд Kанадын Клондайкт алтны ордууд олдож байсан бөгөөд хүмүүс нийтээрээ алтны эрэлд гарч байсан юм. Алдарт зохиолч Жек Лондон ч бусад залуусын адилаар дараагийн "Эльдорадо"-г олохоор Клондайкийг зорьж байжээ. Алдарт зохиолчид алт олборлоход аз таараагүй ч, тэр шинэ зохиолынхоо санааг эндээс олсон байдаг. Өнгөрсөн зуу гаруй жилийн хугацаанд Клондайкийн ихэнх алттай газруудыг нь олборлоод дуусчихсан ч, алтны жижиг хэсгүүд Юкон голын усанд одоо ч олдсоор байгаа. Сонирхуулахад, 1872 онд батлагдсан хуулийн дагуу, хүссэн хувь хүн бүр алт олборлох боломжтой болсон байна. Тиймээс азаа туршаад үзээрэй. Тэгэхдээ нутгийн иргэдийн хэлж буйгаар, 20-40 доллартай тэнцэх хэмжээний хэдхэн мг алт олддог гэнэ. Гэсэн хэдий ч, Клондайк шинэ зүйл туршиж үзэхийг хүссэн хүн бүрт үнэлж баршгүй мэдрэмж, адал явдал, сэтгэгдлийг өгөх болно.

Аялах зуураа хэрхэн мөнгө олох вэ? (фото 1)

Өргөн дэлгэцээр - Мумбай, Энэтхэг
Хэрвээ та алдартай болох мөрөөдөлтѳй аялагч бол Мумбайг зориорой. Азийн кино урлагийн салбарын төв болох Болливудад Энэтхэгчүүд гол дүрийн төлөө ирдэг, харин жуулчдад киноны жижигхэн хэсэгт тоглох боломж гардаг байна. Өвөрмөц гадаад төрхтэй европ хүмүүсийн зураг авалтын нэг өдрийн цалин ойролцоогоор 200 доллар байдаг байна. Энэ нь Энэтхэгийн жишгээр бол хангалттай сайн цалинд тооцогдоно. Харин жүжигчний туршлага болон ур чадвар цалинд огт нөлөөлдөггүй. Тэд зөвхөн гаднах төрхийг нь харж л сонгодог гэнэ. Учир нь Болливудад Европ, болон өвөрмөц төрх маш өндөр үнэлэгддэг байна. Тэгэхдээ өөрийн тоглосон киног дэлхийд нээлтээ хийнэ гэж хүлээх хэрэггүй л болов уу. 

Аялах зуураа хэрхэн мөнгө олох вэ? (фото 2)

Шекспиртэй хамт - Парис, Франц
Нотр-Дамаас хэдхэн алхмын зайд орших богем хэв маягтай "Shakespeare and Company" номын дэлгүүрт бэлэн мөнгө олох боломжгүй ч, солилцоо хийж болно. Тухайлбал, жуулчид хэдэн цаг ажиллаад хонох газартай болдог. Гэхдээ энэхүү дэлгүүрт ажиллахыг жинхэнэ ажил гэж хэлэхэд хэцүү л юм. Харин сонирхолтой хүмүүстэй уулзаж, уран зохиолын ертөнцөд нэвтэрч, цагийг зугаатай өнгөрөөх сайхан боломж гэвэл тохирно. Өнгөрсөн зуунд энэхүү домогт номын дэлгүүрт Миллер, Берроуз, Гинзберг зэрэг алдартай зохиолчидтой таарах боломжтой байжээ. Харин одоо бол олонд танигдаагүй ч, авьяаслаг шинэ зохиолчидтой уулзах боломжтой. Түүнчлэн Хемингүэйн ховор ном болон урам зориг хайсан Парисчуудтай тааралдах болно. Гэхдээ номын дэлгүүрт хоноглохын тулд хэд, хэдэн нөхцлийг биелүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, дэлгүүрт "амьдрах" хугацаандаа өдөрт нэг ном унших ёстой бөгөөд явахдаа өөрийн намтарыг бичиж үлдээх ёстой гэнэ. Анх хэдэн арван жилийн өмнө "Shakespeare and Company" номын дэлгүүрийн эзэн ирсэн бүх зочдын тухай түүх цуглуулдаг уламжлал тогтоожээ. Номын дэлгүүрт хүссэн хүн болгон ажиллаж, хоноглож болох ч, уран зохиолын ертөнцөд нэвтрэх хүсэлтэй номын хорхойтнууд олон байдаг байна. Ямартаа ч тэнд очоод номын дэлгүүрийн эзний охин Сильвиягаас асуугаад үзээрэй.

Аялах зуураа хэрхэн мөнгө олох вэ? (фото 3)

Халаасанд багтах нар - Клайпеда, Литва
Балтын тэнгисийн эрэг дагуу орших Клайпеда хот нь нарны гэрэл багатай ч, хув чулуугаар баялаг газар юм. Тиймээс нэг талаараа алтан шар өнгөтэй хув чулуу нь нутгийн иргэдэд нарны гэрлийг "орлож" өгдөг байна. Клайпеда хот ОХУ-ын Калининград мужтай хиллэдэг бөгөөд, хув чулууны нөөцийн 90 орчим хувь нь Калининградад оногддог байна. Калининград үйлдвэрлэлийн бус аргаар хув олборлохыг хориглодог ч, Литва улсын Клайпеда хот руу дөхвөл ямар ч хууль зөрчилгүйгээр жинхэнэ эрдэнэс хайгчийн дүрд хувирч болно. Клайпеда нь 1950-аад онд ЗХУ-ын "нарлаг нийслэл" хэмээх хочтой болжээ. Балтын тэнгисээс гарч ирдэг асар их хэмжээний хувны тухай цуурхал хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийг соронз мэт татаж байлаа. Үр дүнд нь Клайпеда хот нэг талаараа ЗХУ-ын Клондайк болон хувирсан юм. Харин XXI-р зуунд "нарлаг нийслэл"-ийн хэв маягаа хадгалж үлдэхийн тулд Литва улсын удирдлагууд заримдаа ер бусын арга хэрэглэдэг гэнэ. Жишээлбэл, далайн эрэг дагуу жижиг хэмжээтэй хув чулуунуудыг зориуд цацдаг гэсэн цуурхал байдаг. Гэхдээ прагматик хүмүүсийн ярианд итгэснээс Балтын тэнгисийн өмнөд эрэгт очиж өөрийн биеэр шалгасан нь дээр. Түүнчлэн хувнаас гадна, энэхүү боомт хотын үзэсгэлэнт байгалийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Аялах зуураа хэрхэн мөнгө олох вэ? (фото 4)

Гайхалтай ирээдүй - Дубай, Арабын Нэгдсэн Эмират Улс
Арабын Нэгдсэн Эмират Улс газрын тосонд хамаг анхаарлаа хандуулаад, өмнө нь олон арван жил бүс нутгийн иргэдийг "тэжээж" байсан сувдны худалдааг ор тас мартаж орхисон. Сувд олборлох эрхийг хувь хүмүүст түрээслүүлснээр, жуулчдын дурладаг жинхэнэ хобби болгож чаджээ. Хэдийгээр АНЭУ-д олборлосон сувднаас мөнгө олох боломжгүй ч, туршлага хуримтлуулах нь л хамгийн чухал юм. Далайд мэргэжлийн зааварлагчтай шумбаж үзэх нь танд гайхалтай сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн сүүлийн үед өөрсдөө сувд олборлох нь моодонд орж байгаа тул, танд энэхүү ур чадварыг эзэмшсэн байхад дараа нь хэрэг болох нь гарцаагүй.

Аялах зуураа хэрхэн мөнгө олох вэ? (фото 5)

цааш үзэх