Хайх

Аяллын шинэ цэг: 2019 онд эрэлттэй болох улсууд

Аяллын шинэ цэг: 2019 онд эрэлттэй болох улсууд

Монголд ирж буй жуулчдын тоо эрчимтэй өсөж байна

Text: Бюро 24/7

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO) олон улсын аялал жуулчлалын хөгжлийн 2018 оны тайланг гаргалаа. Мэргэжилтнүүд энэ салбарт тэргүүлэгч улс орнуудыг нэрлээд зогсохгүй сүүлийн 2-3 жилийн хугацаанд эрэлт нь огцом өссөн газруудыг онцолсон байна.

Мэргэжилтнүүд сүүлийн үед аялал жуулчлалын чиглэлээр эрчимтэй хөгжиж буй улсуудаар Монгол, Уругвай, Оман болон бусад орнуудыг нэрлэлээ.

Монгол

Манай улсад зочилж байгаа жуулчдын тоо 2016-2017 оны хооронд 16,1% өссөн байна. Жуулчид ихэвчлэн зуны улиралд Наадам үзэхээр ирдэг гэнэ. Монголчуудын нүүдэлчдийн аж ахуй ба соёл нь орчин үеийн их хотын амьдралтай хосолж ер бусын уур амьсгал бүрддэг нь жуулчдыг гайхшруулдаг аж.

Уругвай

Хэдийгээр Аргентин ба Бразил улсууд тухайн бүс нутгийнхаа аялал жуулчлалын салбарт тэргүүлж байгаа ч Уругвайд ирж буй жуулчдын тоо 21% өссөн байна. Энгийн загасчны тосгоноос тансаг зэрэглэлийн амралт, зугаалгын хот болон хувирсан Хосе Игнасио арал бусад орны хүмүүсийг ихээхэн татдаг гэжээ. Мөн неоклассик архитектураар алдартай далайн эрэг дагуу байрлах Монтевидео хот жуулчдын дунд өндөр эрэлттэй байдаг.

Парагвай

Энэхүү улс нь далайд гарцгүй ч сүүлийн хоёр жилийн хугацаанд жуулчдын тоо 17,5% нэмэгджээ. Хүмүүс ихэвчлэн энд Игуасу хүрхрээг үзэхээр ирдэг байна. Түүнчлэн Парагвайн нийслэл Асунсьон хотын колонийн үеийн барилгууд, ногоон бүс болон тайван уур амьсгал нь жуулчид цугларах гол шалтгаан болдог гэнэ.

Оман

Ойрх Дорнодын энэхүү улсад айлчилж буй жуулчдын тоо жил бүр 20% өсдөг байна. Тэгвэл хүмүүсийг энэхүү улс юугаараа татдаг вэ гэж үү? Мэдээж хэрэг цасан цагаан барилгууд, гоёмсог хийцтэй лалын сүмүүд болон хөл хөдөлгөөн ихтэй, бужигнасан захуудад жуулчид олноороо цуглардаг байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх