Хайх

Бали арал дахь шинэ Катамана зочид буудалд тавтай морил

Бали арал дахь шинэ Катамана зочид буудалд тавтай морил

Гар урчууд чимэглэсэн

Text: Buro.Mongolia


Аялах дуртай, дэлхийн өнцөг булан бүрээс шинэ, содон зүйлийг олж илрүүлэн, түүнд орших гоо зүйгээс нь таашаал авах дуртай хүмүүст нэгэн шинэ газар танилцуулъя

Саяхан Балигийн Семиньяк арал дээр Катамана гэх нэгэн шинэ зочид буудал нээгдлээ. Энэхүү зочид буудлыг Индонезийн алдартай уран барилгач Андра Матин зохион бүтээжээ. Тэрээр зочид буудлын гол онцлогийг бий болгохдоо нутгийн гар урчуудыг татан оролцуулж, зочид буудлын хөшиг, тагт гээд бүх зүйлийг хийлгэсэн байна. Энэ нь яг л "Улаанбаатарт баригдах шинэ зочид буудлыг хээ угалзаараа алдартай Уянгын гар урчуудаар чимэглүүлсэн" гэсэнтэй адил сонсогдоно. 

Катамана зочид буудал нийт 58 тансаг зэрэглэлийн өрөөтэй ба дүүрэгтээ хамгийн том талбайтай амралтын газарт тооцогдож байгаа юм. Үүнээс гадна, зочид буудлын дотоод заслыг бүхэлд нь дотоодын материалаар хийж өгсөн нь Балигийн жинхэнэ мөн чанар болон уур амьсгалыг хадгалах зорилгоо бүрэн гүйцэлдүүлжээ.

Бали арал дахь шинэ Катамана зочид буудалд тавтай морил (фото 1)Бали арал дахь шинэ Катамана зочид буудалд тавтай морил (фото 2)

Зочдын тав тухыг хангахаар олон өнгийн тоосго, байгалийн мод зэргийг барилгад ашигласан байна. Мөн зочид буудлын том, чөлөөт орон зайд сэрүүн тавцанг хангалттай их гаргаж өгсөн нь оновчтой шийдвэр болжээ.

Харин барилгын дотоод заслыг Сингапурын Takenouchi Webb компани хариуцаж ажилласан бөгөөд мөн л мод, тоосго зэрэг орон нутгийн материал давамгайлж байлаа. Үүнээс гадна, буудлын эздийн хувийн цуглуулгаас авсан хуучны тавилга болон Данийн загвар зохион бүтээгчид болох Ханс Вегнер болон Арне Якобсон нарын өнгөрсөн зуунд зохион бүтээсэн буйдан, сандлууд багтжээ. Харин бөс даавуу болон шавар эдлэлийг Балигийн урчууд хариуцаж хийсэн байна. Жишээлбэл дотоодын Tarum студи хивснүүдийг гар аргаар будаж, нэхсэн аж.

Эцэст нь хэлэхэд зочид буудлын эзэмшилд орших усан сан нь нийт 130 м2 талбайтай. Энэ нь Катамана зочид буудлыг өөрийн очих газрынхаа жагсаалтанд нэмэх хангалттай шалтгаан болж өгч байгаа юм.

цааш үзэх