Хайх

Тайланд: Hotel Muse Bangkok

Тайланд: Hotel Muse Bangkok

1920-иод он

Text: Б.Амина


Зураг:

Улаанбаатарын хүйтэн уур амьсгалаас дайжиж Тайландыг зорихоор төлөвлөж байгаа бол танд гарцаагүй таалагдах Hotel Muse зочид буудлыг танилцуулъя

Бангкок хотын төвөөс холгүй байрлах энэхүү бутик зочид буудал 1920-иод оны сонгодог, Европ хэв маягийг орчин үеийн Ази загвартай хослуулсан интерьертэй учраас танд хоёр ертөнцийн заагт ирсэн мэдрэмж төрнө. Зочид буудлын дээвэр хэсэгт бөмбөгөр, хонхон хэлбэрийн цамхагууд хийж өгсөн архитектур шийдэл нь маш онцгой сэтгэгдэл төрүүлдэг. 

Тайланд: Hotel Muse Bangkok (фото 1)

Тайланд: Hotel Muse Bangkok (фото 2)

Зочид буудлын 174 өрөө бүрийг сонгодог хар өнгийн хана, модон оруулга, хээ угалзаар чимэглэсэн таазтай хийсэн нь чамин харагдана. Тус зочид буудалд буувал та 88 Deluxe, 32 Grand Deluxe, 43 Residences болон 11 энгийн өрөөнөөс сонголтоо хийх боломжтой. Бангкок хотыг бүхлээр нь тольдож болох дээвэр дээрх баараар нь үйлчлүүлэх, доод давхарын итали хоолны ресторанд зоог барих, эсвэл үдээс хойш цай ууж тухлах зэргээр энэ буудалд тав тухыг мэдрээрэй. Түүнчлэн 19 давхарт байрлах дасгалын өрөөнөөс гадаа ил байрлах усан сан руу гарч амралт, дасгал хоёроо хослуулж болно.

Тайланд: Hotel Muse Bangkok (фото 3)Тайланд: Hotel Muse Bangkok (фото 4)

Зочид буудал Бангкок хотын хамгийн загварлаг оршин суугчидтай дүүрэгт байрладаг учраас та энэ хавьд огт уйдахгүй. Хамгийн том молл, кино театр, ресторануудын аль руу нь ч богино хугацаанд хүрч болно. Мөн арай хол газар хүрч, танин мэдэх хүрээгээ тэлэхийг хүсч байвал BTS хурдны галт тэрэгний буудал эндээс холгүйхэн бий. 

Тайланд: Hotel Muse Bangkok (фото 5)

Тайланд: Hotel Muse Bangkok (фото 6)

цааш үзэх