Хайх

Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт

Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт

Чимээгүй тайван орчин


Зураг: Buro 24/7 Russia

Тайландын хоёр дахь том арал дээр байрлах Conrad Koh Samui зочид буудал өнгөнрсөн жил “Азийн хамгийн эко зочид буудлаар” шалгарсан нь тохиолдлын хэрэг биш юм. Хэрэв та Ко Самуйд байгальд ойр төгс газрыг хайж байгаа бол ийшээ л зорих нь зөв шүү.

Ко Самуй бол Тайландын аялахад хамгийн “зохимжтой” арлуудын нэг. Энд санамсаргүйгээр “халуухан” аялах гэж, зовлонгоо хундаганд шингээх гэж, дурлалаа хямдхан тайлах гэж ч ирдэг газар биш юм. Ко Самуйд үнэхээр Сиамын буланд халуун орны ямар сайхан зүйлс байдгийг мэдэх гэж зорьж очдог байна. Энэ амралтанд маш олон зүйлсийг санал болгож чадна. Шөнийн хязгааргүй цэнгээн, өдрийн тайван амралт, хоолны мартагдашгүй адал явдлууд. Мөн төгс орогнолыг олдог нь ийшээ ирдэг гол шалтгаануудын нэг. Арал дээр орогночих нам гүм орчин олон байдгаас нэгэн газар онцгой юм.

Conrad Koh Samui зочид буудал нь хүний нүднээс далд байрлах арлын баруун урд зүгт, тэнгис дээгүүр сүндэрлэх уулсын налуугаар тарсан байшингууд юм.  Ийшээ хүрэхийн тулд жижиг замуудын бүхэл бүтэн сүлжээгээр орж, дараа нь онгон байгаль дундуур мушгирах замаар өгсөнө. Арлын нөгөө талын хөл хөдөлгөөн ихтэй Чавенг, Ламай хэсэг бүр хол хоцордог ба хүсвэл зочид буудлын ажилтнууд таныг тийшээ усан онгоцоор хүргэж өгнө.

Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт (фото 1)  

Тэгээд ч чимээгүйд орогнох нь таны эцсийн зорилго байлаа ч та зочид буудлыг орхихыг хүсэхгүй л болов уу. Conrad Koh Samui бол hideaway болон үймээнээс холдож буй жинхэнэ төгс арга. Энд танаас өөр зочид байхгүй мэт сэтгэгдэл төрнэ. 270 градусаар дугуйрах энэ гайхалтай Сиамын хоолой болон эргэн тойрны алдарт таван арал зөвхөн танд зориулагдсан мэт санагдана.  Нам гүмд зөвхөн царцаан дуу л сонсогдох вий.

Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт (фото 2)Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт (фото 3)

Conrad Koh Samui-гийн архитектурын хэв маяг өвөрмөц түүх билээ. Бүх байшингууд геометрийн тэгш загвараар хийгдсэн. Эд бол цагаан өнгийн нэг нь нэгээсээ ахисан,  маш өндөр суурин хөлүүд дээр тогтох параллель минималист хэлбэр бүхий барилгууд юм. Байшингийн дээд давхар нь куб хэлбэрийн, нэлэнхүйдээ цонхтой өрөө бөгөөд эндээс буйдан дээр хэвтэн урагш харахад далайд хөвж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Мартагдашгүй мэдрэмж.  Доод давхарт зочдын хувийн хэрэглээнд тэнгэрийн хаяатай нийлж буй мэт сэтгэгдэл төрүүлэх далайн устай, аварга том ирмэгтэй усан бассейн байдаг. Бүх зүйлсийг далайн эрэг уруу буух шаардлага бараг гарахгүйгээр хийжээ. Тэгээд ч арлын энэ хэсгийн тэнгис чулуурхаг юм байна.

Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт (фото 4)Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт (фото 5)Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт (фото 6)

Гэхдээ эрэг уруу бууж  усан дээр байрлуулсан майханд нэг удаа ч болов хэвтэж амрах хэрэгтэй. Ингэж зочид буудлыг дороос нь харж таашаал авах боломжтой юм. Зочид буудлын хоолтой зайлшгүй мөн танилцах хэрэгтэй ба үүнийг Азийн алдарт тогооч Вутиргай Мунджита хариуцан ажилладаг юм. Тэрбээр өмнөд Тайландын хоолны маш олон шагналын эзэн мэргэжилтэн билээ.

Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт (фото 7)Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт (фото 8)Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт (фото 9)Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт (фото 10)Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт (фото 11)Conrad Koh Samui зочид буудал: Сиамын булан дахь хамгийн үзэсгэлэнтэй шилдэг амралт (фото 12)

 

цааш үзэх