Хайх

Бүх стилийг холих: Cotton House Hotel

Бүх стилийг холих: Cotton House Hotel

Эрээн бас энгийн

Text: Б.Амина


Зураг: Cotton House Hotel

Барселона хотын төвд орших Cotton House буудал жинхэнэ Барселона хэв маягтай интерьер гаргажээ

Шинэхэн зочид буудал Барселона хотод хамгийн тохиромжтой байршил олоход хүндхэн байсан биз ээ. Cotton House Hotel  нь Эшампле дүүрэгт, алдарт Ла Педрера болон Каса Батлло нарын хажууханд, Саграда Фамиллиагаас 20 минут алхаад хүрэх газарт байрладаг. Тэндэхийн тагтнаас байгалийн гоо үзэсгэлэн гайхалтай сайхан харагдана. Бүх стилийг холих: Cotton House Hotel (фото 1)

Бүх стилийг холих: Cotton House Hotel (фото 2)

Эндэхийн зочдод интерьерийг нь анх харахад солиотой мэт санагдаж болох л юм. Нарийн төвөгтэй чимэг бүхий таазны доор, хээ угалз болсон шалан дээр эрээн хивс дэвссэн нь Cotton House-ийн дизайнерууд зохимжит хэм хэмжээний тухай хэзээ ч сонсож байгаагүй гэлтэй. Энэ гэхдээ зөвхөн анхны сэтгэгдэл л юм. Танхимд бий болгосон тохижуулалтын санаа болон хараа булаах чимхлүүр бүтэц нь Барселона маягийн чимэглэх урлагийн биелэл болжээ. Cotton House буудлын уур амьсгалыг яг л мэтгэлцээн шиг сонстдог Каталаны яриатай зүйрлэж болно гэх үг гарсан байна.

Бүх стилийг холих: Cotton House Hotel (фото 3)

Бүх стилийг холих: Cotton House Hotel (фото 4)

Харин буудлын өрөөнүүдийг гол танхимуудтай жишбэл эгэл жирийн байдлаар тохижуулжээ. Дизайнерууд гэгээлэг өнгийг түлхүү оруулж, "илүү дутуу" зүйлгүй зарчмыг баримталжээ. Барселонаг зорин ирж, энд буудаллах зочдод өрөөнүүд болон гол танхимын эрс тэрс ялгаатай байдал нь мэдээж маш гэнэтийн санагдаж, сонирхолтой орчноороо хучин авах бизээ. Бүх стилийг холих: Cotton House Hotel (фото 5)

Бүх стилийг холих: Cotton House Hotel (фото 6)

 

цааш үзэх