Хайх

Шоколадны үйлдвэр: Испани даxь Ferrer Xocolata дэлгүүр

Шоколадны үйлдвэр: Испани даxь Ferrer Xocolata дэлгүүр

Магадгүй тэнд амьдрах xүсэл төрнө

Text: Б.Амина


Зураг:

Шоколадны дэлгүүрүүд бараг л бүгд гоё ч энд илүү онцгой зүйлс бий

Испанийн Жиронад та зугаацаж болох олон зүйл олно гэдэгт бид эргэлзэхгүй байна. Гэвч шоколадчин Жорди таныг өөрийн дэлгүүрийн үүдэнд дуртайяа угтан авч бага зэргийн аялал хийн, нандинаас нандин Ferrer Xocolata шокoладныхаа амталгааны хэсэгт урих вий. Зүгээр л төсөөлөөд үздээ "Шоколадны дэлгүүрийн амталгааны тасалгаа". Бидэнд бол ийм хөтөлбөр үзэхэд хагас өдөр ч хангалтгүй санагдана. Ferrer Xocolata байдаг хуучны барилгын хонгилд өмнө нь давсалсан май загасны зоорь байсныг хэн ч үл тоох байх. Өнгөрсөнд ямар түүх байсан нь хамаагүй, хамгийн гол нь гэрэлт (бас гашуун, хар, сүүтэй) ирээдүй байх л чухал шүү дээ.

Энд зочилсон хүмүүс Arnau Estudi d'Arquitectura компани интерьерийг нь хийсэн дэлгүүрийн хайлж буй мэт харагддаг таазны зургийг дарахгүй байх аргагүй. Үүдний хэсгийг нь сайн ажиглавал шоколадыг санагдуулам вааран хавтангаар чимэглэсэн байна. Архитекторын шийдэлд зай талбайг цэмцгэр төлөвлөж, дотоод заслын нарийн мэдрэмжтэй бүтээл хийн, гадна үзэмжийг уур амьсгалтай төгс хослуулж чадсан нь өөрийн эрхгүй сэтгэл булааж энд амьдарчихмаар хүсэл төрүүлнэ. 

цааш үзэх