Хайх

Флоренц хотын Hotel Savoy зочид буудал шинэчлэгджээ

Флоренц хотын Hotel Savoy зочид буудал шинэчлэгджээ

Амттай залхуурал

Text: Buro.Mongolia


Амьдрал цаг, мөч бүрт шинэчлэгдэж байдаг ч хавар бол том өөрчлөлт хийхэд хамгийн тохиромжтой цаг юм. Флоренц хотын Savoy Hotel зочид буудал яг ийм томоохон хэмжээний шинэчлэлтийг хийгээд байна. Харин та аялалд гарахад бэлэн үү?

Та Жулия Робертсын тоглосон "Eat, Pray, Love" киног үзэж байсан уу. Тэр кинонд Италиар аялаж яваа Жулия Робертс нэгэн чухал ойлголтыг өөртөө нээдэг. Тэр нь Dolce for niente буюу "Амттай залхуурал" гэх зүйл юм. Юу ч хийхгүй мөртлөө таатай байж болох агшнуудыг амтлах заримдаа үнэхээр гоё байдаг. Тэгвэл яг тийм нөхцөл байдлыг жинхэнэ утгаар нь мэдрэхийг хүсэгчдэд тохирох Hotel Savoy зочид буудал саяхан шинэчлэгдэж дуусчээ. 

Rocco Forte Hotels группын харьяанд байдаг энэхүү буудлын загвар хариуцсан захирал Ольго Полицци гэх эмэгтэй зочид буудалд орчин үеийн хэрнээ, Флоренц хэв шинжтэй дизайн бүрдүүлжээ. Зочид буудлын бүх өрөөг гэгээлэг, тааламжтай тод өнгөөр засч чимэглэсэн болохоор тансаг байдал нь улам сэтгэл сэргээм харагдана. 

Поп-арт зургуудаар ор, дэрний хэрэглэлийг чимэглэж, геометрын дүрсээр ширээ, шүүгээг хээлж, өрөөн доторх буйдан болоод сандлуудыг маш эвлэг зохион байгуулалттай байршуулжээ. Энэ бүх тав тухтай орчныг хамгийн их чимж байгаа зүйл нь мэдээж цонхоор харагдах дүр зураг юм. 

“Бид засал чимэглэл болон шинэтгэл хийхдээ хамгийн түрүүнд зочдынхоо тав тухтай байдалд анхаарлаа хандуулдаг. Мэдээж хэрэг загвар чухал ч гэлээ түүнийг хэтрүүлэх хэрэггүй. Учир нь биднийг хүрээлж байгаа байгаль өөрөө хамгийн гайхалтай зүйл шүү дээ. Тийм болохоор манай зочид буудал Флоренц хотын нэгэн тусгал нь байх ёстой гэж бид үзсэн юм” гэж Ольга Полицци хэллээ. Ямартаа ч тэд тавьсан зорилгоо маш чадамгай биелүүлжээ.

Флоренц хотын Hotel Savoy зочид буудал шинэчлэгджээ (фото 1)

цааш үзэх