Хайх

Андре Сарайва Парист Hotel Grand Amour зочид буудал нээлээ

Андре Сарайва Парист Hotel Grand Amour зочид буудал нээлээ

Өвөрмөц

Text: Б.Амина


Зураг:

Хэдэн жилийн өмнөхөн Hotel Amour зочид буудлаа нээж байсан Андре Сарайва, Тьерри Костес болон Эммануэль Делавенн нар Парист Hotel Grand Amour нэртэй шинэ буудлаа нээжээ

Шинэхэн зочид буудал Андре Сарайвагийн хэв маягийг бүрэн харуулсан, богем стилийн дизайнтай болсон байна. Hotel Grand Amour зочид буудлыг анх харахад хэн нэгний замбараагүй, цэгцэлж амжаагүй гэрт орсон мэт сэтгэгдэл төрүүлэх аж.

Андре Сарайва Парист Hotel Grand Amour зочид буудал нээлээ (фото 1)Андре Сарайва Парист Hotel Grand Amour зочид буудал нээлээ (фото 2)

Тэдний өмнө нь нээсэн Hotel Amour буудал Парисын есдүгээр дүүрэгт байрладаг бол шинэхэн буудал нь Rue de la Fidélité дүүрэгт оршиж байна. Зочид буудал нийт 42 өвөрмөц өрөө, 24 цаг үйлчлэх ресторан, баар, номын сан, мини үзэсгэлэн зэргээс бүрджээ. Мөн Hotel Grand Amour зочид буудлын үүсгэн байгуулагчид тэндээ амьдардаг тул тэдэнтэй танилцаж, сонирхолтой яриа өрнүүлэх боломж ч бий. "Гэртээ байгаа юм шиг тухлаарай" гэдэг үг энд л бүрэн утгаараа хэрэгжиж болох нь ээ.

Андре Сарайва Парист Hotel Grand Amour зочид буудал нээлээ (фото 3)Андре Сарайва Парист Hotel Grand Amour зочид буудал нээлээ (фото 4)Андре Сарайва Парист Hotel Grand Amour зочид буудал нээлээ (фото 5)Андре Сарайва Парист Hotel Grand Amour зочид буудал нээлээ (фото 6)

цааш үзэх