Хайх

Hotel Café Royal: Лондон маягийн Шинэ жил

Hotel Café Royal: Лондон маягийн Шинэ жил

Английг амталж үзэцгээе

Text: Б.Энхжин


Зураг:

Амьдралын тайван хэв маягт дуртай хүмүүст The Foggy Albion арлын төвд очиж шинэ жилийн баяраа тэмдэглэхийг санал болгож байна

Их Британийн язгууртны амьдралыг илтгэх Café Royal танд гайхалтай Шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлэх болно. Буудал руу ороход л хундага оргилуун дарс таныг утган авч баярыг тань шууд л эхлүүлнэ. Тансаг зэрэглэлийн өрөөнд орвол зул сарын баярын өглөө уламжлалт Англи өглөөний цай, шинэ жилийн баярын оймсонд хийсэн амттан болон тусгай бэлэгтэй хамт угтана. Мөн зочид буудлын төвд байрлах Ten Room ресторанд ч баярын зоогоо барьж болох юм. Шинэ жилийн орой энд зочиддоо таван төрлийн хоолоор үйлчлэх бөгөөд орц, найрлага нь төгс амтыг бүрдүүлсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Баярын үдшээ илүү идэвхитэй өнгөрөөхийг хүсвэл Оскар Уайльдын баараар ч үйлчлүүлж болно. Зочид буудлын сэтгэл татам нарийн хийцтэй интерьер нь таныг тайвшруулж цоглог хөгжмийн аянд өглөөг хүртэл баярын гайхамшгийг мэдрүүлэх биз ээ. Хэрвээ баярын оройг өрөөндөө өнгөрөөхийг хүсвэл Лондонгийн төв рүү харсан том дээвэртэй Dome Suit пентхаусыг сонгохыг зөвлөж байна.

Дашрамд хэлэхэд Café Royal зочид буудал нь нууц шалгалтаараа алдартай The Leading Hotels of the World хэмээх нэр хүндтэй холбооны нэгд ордог байна. Энэ нь тус газрыг дээд зэргийн үйлчилгээтэйг нь тодотгож өгч байгаа юм.

Энэ жилийн өвлийн амралтыг Café Royal Их Британийн гутлын брэнд Malone Souliers-тэй хамтран хийхээр болжээ. Зочид буудлын яг голд таныг ер бусын гацуур мод угтах ба загварлаг гутлуудаар чимэглэсэн нь бүсгүйчүүдэд хүслээ биелүүлэх билэг тэмдэг нь болох бололтой. Хэрвээ худалдаж авахыг хүсвэл амралтын үеэр Café Royal-д нээгдэх Malone Souliers pop-up дэлгүүрээр үйлчлүүлж болох юм.

Илүү гайхалтай зүйл нь гутлын дэлгүүр болон Starlight хүүхдийн сантай хамтран ажилласнаар зарсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн 50%-ийг хүндээр өвдсөн хүүхдүүдэд хандивлахаар болжээ. Мэдээж Шинэ жил бол хүн бүр баяр баяслыг мэдрэх баяр шүү дээ. Хүүхдүүд ч бас баярлаг.

Hotel Café Royal: Лондон маягийн Шинэ жил (фото 1)Hotel Café Royal: Лондон маягийн Шинэ жил (фото 2)Hotel Café Royal: Лондон маягийн Шинэ жил (фото 3)

цааш үзэх