Хайх

Kameha Grand Zurich: Сайхан зүйлсд дуртай хэн бүхэнд зориулав

Kameha Grand Zurich: Сайхан зүйлсд дуртай хэн бүхэнд зориулав

Швейцарь уур амьсгал

Text: Buro.Mongolia


Зураг:

Шоколад шиг амттай, тансаг сэтгэгдэл төрүүлэх Kameha Grand Zurich -ийн үүсгэн байгуулагч "Зочид буудал хүнийг зугаацуулж, тайвшруулж, зоригжуулж байх ёстой" гэж үзэж Швейцарь маягийн шинэлэг интерьер бүтээжээ

Kameha Grand Zurich зочид буудал нь интерьертээ шоколадны хээтэй буйдангийн бүрээс, дэлхийд алдартай банкны системтэй сейф гээд Швейцарь уур амьсгалыг аль болох их шингээжээ.

Рестораны таазан дахь аварга том таваг, лааны суурин болон "үүлэн" гэрлийн бүрхүүлүүд, ханаар дүүрэн Дэвид Линчийн зурагнууд гээд Kameha Grand Zurich аргагүй орчин үеийн үзэгчдэд чиглэсэн ажээ. 

Kameha Grand Zurich зочид буудалд хийж болох өөр онцгой зүйлсэд дээвэр дээрх "Yu Nijyo" гэх террас, дорнын хэв маягтай "Shisha" амралтын өрөө (хивс нь таныг алмайруулах болно), уурын ванн болон фитнесс зэрэг алжаал тайлах газрууд бий.

Kameha Grand Zurich: Сайхан зүйлсд дуртай хэн бүхэнд зориулав (фото 1)Kameha Grand Zurich: Сайхан зүйлсд дуртай хэн бүхэнд зориулав (фото 2)Kameha Grand Zurich: Сайхан зүйлсд дуртай хэн бүхэнд зориулав (фото 3)

цааш үзэх