Хайх

Зөвхөн танд зориулсан зочид буудлыг дэлхийн аль ч өнцөгт барина

Лондонгийн Black Tomato агентлаг

Text: Buro.Mongolia


Зураг:

Лондонгийн Black Tomato агентлаг чинээлэг хүмүүст зориулсан аялал зохион байгуулдаг юм. Саяхан тус агентлаг өөрсдийн үйлчилгээнд нэгэн сонирхолтой хөтөлбөр нэмжээ. Тэд хэдэн мянган долларын төлбөртэйгөөр таны хүссэн байршилд түр зуурын зочид буудал барьж өгөх үйлчилгээ нэвтрүүлсэн байна. Жишээ нь та Монгол эсвэл Исландын уулархаг газар амрахыг хүссэн ч тухайн газарт зочид буудал байхгүй бөгөөд та жирийн нэг майханд хоноглохыг хүсэхгүй байлаа гэж бодьё. Тэгвэл Black Tomato агентлагийн мэргэжилтнүүд танд тусгайлан зориулж түр зуурын зочид буудал барьж өгөх юм. 

Энэхүү зочид буудал нь дизайны хувьд хэд, хэдэн төрөл байгаа ч ерөнхий концепци нь орчин үеийн загвартай урцанд суурилжээ. Урцанд халаалт, шүршүүр, дизайнерын тавилга, үнэтэй цагаан хэрэглэл гээд зочны тав тухыг хангасан бүх зүйл байх болно.

Мэдээж энэ үйлчилгээ нь хямд тусахгүй нь ойлгомжтой. Тухайлбал Мароккод ийм зочид буудалд нэг шөнө хоноход 10,964 долларын үнэтэй. Ерөнхийдөө бол бүх зүйл энгийн зочид буудалтай төстэй ч үнэ нь байршил ба буудаллах өдрийн тооноос хамаарч хэлбэлзэх юм байна.

 

цааш үзэх