Хайх

Мөрөөдлийн ажил: Дэлхийгээр аялахад тань зориулж  сард 10,000 доллар төлнө

Мөрөөдлийн ажил: Дэлхийгээр аялахад тань зориулж сард 10,000 доллар төлнө

Аяллынхаа турш хамгийн тансаг зэрэглэлийн байранд буудаллана

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Тансаг зэрэглэлийн байр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Third Home компани “Дэлхийн хамгийн гоё” ажлын байрыг зарлалаа

Дэлхийгээр аялж, хамгийн тансаг зэрэглэлийн байранд буудаллахыг мөрөөддөггүй хүн байхгүй л болов уу. Тэгвэл тансаг зэрэглэлийн байр түрээсийн Third Home компани нэгэн мөрөөдлийн ажлын байрыг Facebook хуудсаараа дамжуулан зарлалаа. Тэд Third Home компанийн олон улс даяар байрлах 12 тансаг зэрэглэлийн байранд гурван сарын хугацаанд амьдрах хүсэлтэй хүнийг хайж байна. Мэдээж бүх зардлыг тус компаниас даана. Ингээд ч зогсохгүй Third Home компани энэхүү азтай хүнд нэг сарын 10,000 долларын цалин өгнө! Гайхалтай биш гэж үү? Хариуд нь тухайн "ажилтан" өөрийн гурван сарын аяллын тухай Instagram олон нийтийн сүлжээнд нийтэлж байхад л хангалттай. Үүний тулд хүмүүст сонирхолтой байдлаар бичиж, зураг авч чаддаг байх хэрэгтэй бөгөөд аялал, зочид буудлын салбарын талаар ойлголттой байвал давуу тал болно. Мөн 18 нас хүрсэн байх шаардлагатай гэдгийг дурдах нь илүүц биз ээ.

Бас нэгэн сайхан мэдээ дуулгахад та өөрийн найзыг энэхүү аялалдаа урьж болно. Гэвч таны найзын зардлыг тухайн компаниас төлөхгүй юм байна. Ажилд орох хүсэлтийг 2017 оны гуравдугаар сарын 30 хүртэл хүлээн авах тул та яаравчлаарай!

цааш үзэх