Хайх

Мальдивын тухай таван домог

Мальдивын тухай таван домог

Text: Buro.Mongolia


Зураг:

Ихэнхи хүмүүст тэр ч бүү хэл туршлагатай аялагчдын хувьд Мальдив нь биелэшгүй маршрут мэт ойлгогддог. Энэ нь ч олон янзын шалтгаантай. Тухайлбал Мальдив нь бусад далайн эргийн аяллуудтай харьцуулбал хэтэрхий үнэтэй, зөвхөн дурлалт хосууд бал сарын үеэрээ л аялахад зориулагдсан бөгөөд бусад хүмүүс энэхүү газрын диваажинд огт илүүц гэх мэт хэвшмэл ойлголтууд хүмүүсийн оюун санаанд бат бөх суусан байдаг. Гэхдээ Мальдивын бүх зочид буудал, резортууд тийм биш гэдгийг онцлох нь зүйтэй. Жишээ нь Францын Club Med аяллын компани энэхүү арал дээр Club Med Kani, Club Med Finolhu Villas гэх хоёр ч зочид буудлын цогцолбор нээж, үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгвэл тэд хүмүүсийн дунд тархсан Мальдивын аяллын тухай домгуудыг хэрхэн үгүйсгэж байгааг одоо харцгаая.

Мальдивын тухай таван домог (фото 1)

"Энд уйтгартай"

Ихэнх аялагчид Мальдивт очоод зүгээр л далайн эрэг дээр биеэ наранд шарж амарна гэж төсөөлдөг. Гэхдээ энд өөрийгөө хөгжүүлж, шинэ туршлага олж авч идэвхтэй, адал явдалтай амрах бүрэн боломжтой. Энд усан спортоор хичээллэх маш өргөн сонголт бий. Жишээ нь усан поло, шумбах хэрэгсэлтэй далайн гүнд сэлэх (сноркелинг), дарвуулт завины спорт, каякинг, паддлбординг зэрэг усан спортын хөтөлбөрүүд Club Med зочид буудлын үнэд багтсан байдаг. Мөн далайн гүн рүү шумбах, серфинг ба вейкбординг хийх, усны цана түрээслэх зэрэг бусад хөтөлбөрүүдийг нэмэлт үнэ төлөн туршиж үзэж болно. Мэдээж хэрэг анх удаа эдгээр спортоор хичээллэж буй хүмүүст туршлагатай мэргэжилтнүүд бэлтгэл хийхэд нь тусална. Мөн далайн эрэг дээр йог, бочче зэргээр хичээллэж болно.

Мальдивын тухай таван домог (фото 2)

"Энд маш үнэтэй"

Магадгүй та аяллаа хэтэрхий хожим төлөвлөж, цаг тулган төлбөрөө хийсэн байх. Ерөнхийдөө ихэнх резортуудад эрт захиалга өгөх систем хэрэгждэг. Өөрөөр хэлбэл аялалд гарахаасаа зургаан сарын өмнө төлбөрөө хийснээр зочид буудалдаа илүү хямд үнээр байрлах боломжтой гэсэн үг юм. Хэрэв та жуулчдын улирлаар (арваннэгдүгээр сарын сүүлээс дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл) аялахаар төлөвлөсөн бол гуравдугаар сараас аяллын багцаа худалдаж авах хэрэгтэй. Жишээ нь Club Med Kani ба Club Med Finolhu резортуудын 2018-2019 оны өвлийн аяллын багцууд гуравдугаар сарын 14-нөөс эхэлж худалдаанд гарсан байгаа.

Бас нэгэн хэмнэлт хийх арга бол борооны улирлаар аяллаа төлөвлөх юм. Борооны улирал Мальдивт дөрөвдүгээр сарын сүүлээр эхэлж, арваннэгдүгээр сард дуусдаг. Дашрамд дурдахад энэ үеэр Мальдивт цаг үргэлж аадар бороо ордог гэдэг нь ч бас цуу яриа юм. Харин борооны улирлаар цаг агаар ердөө хэдхэн хэмээр л буурдаг бөгөөд ихэвчлэн түр зуурын бороо ордог байна.

Мальдивын тухай таван домог (фото 3)

"Бүх зүйл багтсан гэх төлбөрийн систем Мальдивт үйлчлэхгүй"

Зарим аялагчид Мальдивын ресторануудад хоолловол дампуурна гэж боддог. Мөн зочид буудлын эзэд ихэвчлэн "all-inclusive" гэх бүх зүйлс нь багтсан төлбөрийн системтэй аяллын багцад хоол ба уух зүйлсийг оруулдаггүй гэж хүмүүс ярих нь ч бий. Тэгвэл "all-inclusive" гэх концепцийг хамгийн анх Club Med сүлжээний үүсгэн байгуулагчид хагас зууны өмнө санаачилсан бөгөөд тэд үнэхээр бүх зүйлсийг аяллын багцад багтаасан байдаг. Энэхүү аяллын багцад зочид буудал, маш өргөн сонголттой спорт болон бусад хөтөлбөрүүд, франц ба нутгийн үндэсний зоогуудтай, сайн чанарын дарсны сонголттой ресторанд хооллох эрх зэрэг багтана.

Юунд ч санаа зоволгүй амрах дуртай аялагчид Club Med Kani-гийн Manta гэх vip хэсэгт анхаарлаа хандуулаарай. Энэ бүсэд зочид далайд шууд гарцтай байх бөгөөд далайн усны яг дээр байрлах террастай виллад тухалж болно. Мөн үүнээс гадна Club Med Finolhu Villas нь зочдод төрөл бүрийн хувийн виллаг санал болгодог байгаа.

Мальдивын тухай таван домог (фото 4)

"Арал руу зорчиход амаргүй"

Club Med-ийн аль нэг резортыг сонгосон бол тээврийн хэрэгслийн талаар санаа зовох хэрэггүй. Учир нь Club Med-ийн багцад нислэгийн зардал, зочид буудал хүрэх тээвэр багтсан байдаг. Үүнээс гадна Club Med-ийн резортууд нь хоорондоо таван минутын зайд байрлах тусдаа арлууд дээр оршдог тул арал хооронд завиар аялах боломжтой.

Мальдивын тухай таван домог (фото 5)

"Хүүхдүүдтэйгээ хамт аялахад тохиромжгүй"

Мальдивын аяллыг ихэвчлэн бал сараа тэмдэглэж буй залуу хосуудад санал болгодог. Тиймээс зарим зочид буудлуудад хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр байдаггүй. Харин Club Med нь 4-17 насны хүүхдүүдэд зориулсан спортын сургалт болон бусад олон зугаатай хөтөлбөрүүдийг санал болгодог. Жишээ нь хүүхдүүд туршлагатай мэргэжилтний хяналтан дор дөрвөн наснаасаа эхлэн каяк ба дарвуулт завь сэлүүрдэж, 12 настай хүүхдүүд усны цана ба вэйкбордингоор хичээллэж сурдаг байна. Ингээд ч зогсохгүй эцэг эх нь хүүхдүүдтэйгээ хамт хичээллэж, цагийг зугаатай өнгөрүүлж болно. Спортын идэвхтэй төрлүүдээс гадна хоол болон зургийн хичээл мөн оройн шоу ба караоке зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх