Хайх

Мексикийн \"Grand Hyatt Playa del Carmen\" зочид буудал

Мексикийн "Grand Hyatt Playa del Carmen" зочид буудал

Төөрдөг байшин

Text: Б.Амина


Зураг:

Саяхан Карибын тэнгисийн эргийн Плая-дель-Кармен хотод нээгдсэн Grand Hyatt зочид буудал төсөөлшгүй сайхан интерьер дизайнтай болжээ

Энэхүү шинэ зочид буудал үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь мэдээж буудаллах хэсэг байх бол удаах нь дэлгүүр, харин гурав дах нь  амралтанд зориулсан спа төв, усан сан, хурлын танхим гэх газрууд байх юм.  Эдгээр хэсгүүдээ "Grand Hyatt" буудал чулуу, мангро мод болон өөр бусад санаанд оромгүй чимэглэлээр нэгтгэсэн байна. Хананы нөгөө талд хүлээн авах хэсэг, амралтын өрөө эсвэл өөр юу байгаа вэ гэдгийг хэзээ ч төсөөлөмгүй зохион байгуулалттай ажээ. "Grand Hyatt" зочид буудлыг үзэж, сонирхоход нэг өдөр хангалтгүй бололтой.

Мексикийн "Grand Hyatt Playa del Carmen" зочид буудал (фото 1)Мексикийн "Grand Hyatt Playa del Carmen" зочид буудал (фото 2)

Зочид буудлын барилга хурц ирмэгтэй, бага зэрэг хүнд харагдана. Чулуун ширээ, мушгирч муруйсан тагт, хэцүү дүрс бүхий сандал зэрэг нь эртний Маяагийн соёлыг санагдуулна. Дашрамд дурдахад, Плая-дель-Кармен хот Ривьера-Маяад байрладаг юм. Тиймээс буудлыг эртний соёл иргэншлэлийг санагдуулам төрхтэй бүтээсэн нь тун оновчтой болжээ.

Мексикийн "Grand Hyatt Playa del Carmen" зочид буудал (фото 3)Мексикийн "Grand Hyatt Playa del Carmen" зочид буудал (фото 4)Мексикийн "Grand Hyatt Playa del Carmen" зочид буудал (фото 5)Мексикийн "Grand Hyatt Playa del Carmen" зочид буудал (фото 6)

 

цааш үзэх