Хайх

Аялал үргэлжилсээр: Монгол орноороо аялах төлөвлөгөө

Нью Жуулчин Турс зөвлөж байна

Аялал үргэлжилсээр: Монгол орноороо аялах төлөвлөгөө
Зуны амралт үргэлжилсээр байгаа тул хүмүүс эх орондоо шинэ, шинэ үзэсгэлэнт газрыг нээж, адал явдалтай аялалаа тийм ч амархан дуусгах бодолгүй байна. Тиймээс бид танд аялал зохион байгуулахад хэрэгтэй цомхон зөвлөгөөг, аяллын сонгодог маршрутын хамт хүргэхийг зорьлоо

 

Урин дулааны улирал бол Монгол орны үзэсгэлэнт газруудыг үзэхэд хамгийн тохирмжтой үе билээ. Тиймээс хүмүүс намрын эхэн сард ч гэсэн амралтаа үргэлжлүүлж, байгалийн өнгө, зүс бүрэн тэгширсэн цагийг хотоос гадуур өнгөрөөх хүсэлтэй байдаг. Тэдгээр хүмүүст зориулж аяллын маршрутаа зохиоход хэрэг болох мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг хүргэлээ. Монгол орноор тойрон аялахад хэрэг болох маршрутуудыг энд бид үзүүлсэн байгаа.

Аялал үргэлжилсээр: Монгол орноороо аялах төлөвлөгөө (фото 1)

Хамгийн түрүүнд зорилгоо тодорхойл

Таны аяллын зорилго юу вэ? Адал явдал уу, эсвэл амарч, тайвшрахад хэрэгтэй аялал уу? Зарим хүмүүс соёлын өвтэйгээ танилцах гэж замд гардаг бол ихэнх нь өөрийнхөө эрч хүчийг нөхөх зорилготой байдаг. Энэ бүхэнд мэргэжлийн байгууллага тохирсон хариултыг танд огтхон ч түгдрэхгүйгээр хэлж өгч чадна. Жишээ нь та амь өрссөн адал явдалд дуртай бол тэр чиглэлээрээ гаршсан байгууллага л хамгийн зөв сонголт болно гэсэн үг.

Төв хэсэг 

Монгол орны төв хэсэгт орших Өвөрхангай, Архангай аймгуудаар аялах

Юу үзэх вэ?: Элсэн тасархай, Орхоны хүрхрээ, Хөшөө цайдам, Өгий нуур, Цогтын хар балгас, Хөгнө Хаан уул, Өвгөн хийд, Эрдэнэ Зуу хийд, Хар Хорин болон Орхоны хөндий, Төвхөн хийд

Юу хийх вэ?: Байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын газруудаар амарч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон Орхоны хөндийгөөр аялна. Монголын анхны эзэнт гүрний төв Хархорин хотын туурин дээр баригдсан Эрдэнэ Зуу хийд үзэх, Өгий нууранд сэлж, завиар зугаалан, загас барина.

Яаж очих вэ: Улаанбаатар - Элсэн тасархай - Хар Хорин/Эрдэнэзуу - Төвхөн хийд, Орхоны хүрхрээ - Хөшөө цайдам - Өгий нуур - Цогтын хар балгас - Улаанбаатар. Нийт аяллын турш ойролцоогоор 1500км машинаар аялна.

Хаана буудаллах вэ?
Элсэн тасархай - "Хоёр загал" жуулчны бааз Улаанбаатараас - 280 км - Булган аймаг.
Орхоны хүрхрээ - "Талбиун" жуулчны бааз Улаанбаатараас - 410 км - Өвөрхангай аймаг.
Өгий нуур - "Өгий" жуулчны бааз Улаанбаатараас 320 км - Архангай аймаг.

Зүүн хэсэг

Монгол улсын Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудаар аялах

Юу үзэх вэ?: Хамарын хийд буюу Энергийн төв, Ганга нуур, Алтан овоо, Дуут нуур, Шилийн богд, Талын агуу, хөргийн хөндий, Хар зүрхний хөх нуур, Балданбэрээвэн хийд, Хөргийн хөндий

Юу хийх вэ?: Говийн догшин ноён хутагт Д.Равжаагийн музейг сонирхох, өглөө эртлэн босч мандах нарыг харна. Хамарын хийдийн орчим дахь "Дэлхийн энергийн төв" гэгддэг Шамбалын орноор зочилж, бие, сэтгэлийнхээ эрчим хүчийг дүүргэж авна. Мөн Баянзүрх хайрхан буюу "хүсэл"-ийн Хар ууланд очин нэгэн сайхан өдрийг өнгөрөөж болно. Сүхбаатарт Ганга нууранд чуулдаг хунгийн чуулган үзэх, Молцог элсэнд үлгэрийн юм шиг орчинд говийн шөнийг өнгөрөөх, удамт сайн Дарьганга дархчуудтай биечлэн танилцах боломжтой. Мөн Чингисийн алтан ургийн хүн чулуудын чуулбар болсон Хөрөгийн хөндийг үзэх, бусад байгалийн цогцолборт газруудаар аялна.

Яаж очих вэ?: Улаанбаатар - Хар зүрхний хөх нуур - Балданбэрээвэн хийд, Хэнтий аймаг - Сүхбаатар аймаг - Алтан овоо - Шилийн богд - Талын агуу - Дуут нуур - Дорноговь - Хамрын хийд - Хүслийн хар уул - Улаанбаатар. Нийт аяллын турш ойролцоогоор 2000км машинаар аялна.

Хаана буудаллах вэ?:

Балданбээрэвэн хийд - "Баянгол" жуулчны бааз Улаанбаатараас 240 км - Хэнтий аймаг.
Сүхбаатар аймаг - "Тансаг" зочид буудал
Дарьганга сум - "Гангар хун" жуулчны бааз Улаанбаатараас 710 км - Сүхбаатар аймаг.
Хамрын хийд - "Таван Дохио" жуулчны бааз Улаанбаатараас 468 км - Дорноговь аймаг.

Өмнөд хэсэг

Монгол орны өмнөд хэсэгт орших Дундговь, Өмнөговь аймгийн говийн их дархан цаазат газруудаар аялах

Юу үзэх вэ?: Бага газрын чулуу, Цагаан суварга, Баянзаг, Шивиртийн ам, Молцог элс, Хонгорын элс, Онгийн хийд

Юу хийх вэ?: Байгалийн дархан цаазат газраар аялж, ховор амьтдыг харан, үлэг гүрвэлийн өлгий нутаг болох палеонтологийн ховор олдворууд олдсон Баянзаг, Цагаан суварга гэх мэт дэлхий дахинд алдаршсан газруудад очно. Мөн элсэн манхнаар тэмээтэй зорчих болно.

Яаж очих вэ?: Улаанбаатар - Дундговь / Бага газрын чулуу - Цагаан суврага - Даланзадгад хот - Хонгорын элс - Баянзаг - Онгийн хийд - Элсэн тасархай - Улаанбаатар. Нийт аяллын турш ойролцоогоор 2300 км машинаар аялна. Онгоц: УБ -Даланзадгад -УБ

Хаана буудаллах вэ?
Бага газрын чулуу - "Эрдэнэ - Ухаа" жуулчны бааз Улаанбаатараас 246 км - Дундговь аймаг.
Цагаан суварга - "Цагаан суварга" жуулчны бааз Улаанбаатараас 440 км - Дундговь аймаг.
Өмнөговь аймаг - "Говийн наран" жуулчны бааз Улаанбаатараас 650 км - Өмнөговь аймаг.
Хонгорын элс - "Говь-Эрдэнэ" жуулчны бааз Улаанбаатараас 800 км - Өмнөговь аймаг.
Онгийн хийд - "Онгийн нууц" бааз Улаанбаатараас - 480 км - Дундговь аймаг.
Элсэн тасархай - "Хоёр загал" жуулчны бааз Улаанбаатараас 280 км - Булган аймаг.

Хойд хэсэг

Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудаар аялах

Юу үзэх вэ?: Амарбаясгалант хийд, Уран тогоо, Хөвсгөл нуур, Жаргалантын халуун рашаан, Тэрхийн цагаан нуур, Эрдэнэ Зуу хийд, Элсэн тасархай, Тэрхийн цагаан нуур

Юу хийх вэ?: Байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, түүхийн дурсгалт сүм, музейнүүд үзнэ. Сөнөсөн галт уулын тогоо буюу Уран тогоонд очиж,  Хөвсгөл нуурын эрэгт амарч, хөгжмийн фестивальд оролцонгоо цаатан ястны хот айлаар зочлох ба нуурын мандлаар завиар зугаалж, морь унах болон загас барих гэх мэт олон зүйлс хийнэ. 

Яаж очих вэ?: Улаанбаатар - Элсэн тасархай- Хар Хорин/Эрдэнэзуу - Тэрхийн цагаан нуур - Жаргалантын халуун рашаан - Хөвсгөл аймаг - Хатгал сум - Уран тогоо - Амарбаясгалант хийд - Аглаг бүтээлийн хийд - Улаанбаатар. Нийт аяллын турш ойролцоогоор 2500 км машинаар аялна. Онгоц: УБ - Мөрөн - УБ

Хаана буудаллах вэ?
Элсэн тасархай - "Хоёр загал" жуулчны бааз Улаанбаатараас 280км - Булган аймаг.
Тэрхийн цагаан нуур - "Майхан толгой" жуулчны бааз Улаанбаатараас 680 км - Архангай аймаг.
Жаргалантын халуун рашаан - "Жаргал жигүүр" жуулчны бааз Улаанбаатараас 750 км - Хөвсгөл аймаг. 

Хатгал/ Хөвсгөл нуур - "Ашихай" жуулчны бааз Улаанбаатараас 900 км - Хөвсгөл аймаг.

Хатгал/ Хѳвсгѳл нуур - "Toйлогт" жуулчны бааз Улаанбаатараас 860 км - Хѳвсгѳл аймаг. 

Хутаг- Өндөр - "Хутаг -Өндөр" жуулчны бааз Улаанбаатараас 580 км - Булган аймаг. 

Амарбаясгалант хийд - "Амарбаясгалант өргөө" жуулчны бааз Улаанбаатараас 360 км - Сэлэнгэ аймаг.

Аялал үргэлжилсээр: Монгол орноороо аялах төлөвлөгөө (фото 2)

-

Магадгүй та энэ удаад ганцаараа, эсвэл цөөхөн хүний багтай аялалд гарахаар зэхэж, өмнө нь очсоноосоо өөр шинэ нээлт хийхийг эрэлхийлж байж мэдэх юм. Тэгэхдээ мөн дотоодын аялалд ч гэсэн мэргэжлийн компанид хандан явах нь илүү олон давуу талтай байдаг гэдгийг та анзаарсан уу?

Өөрт байгаа цагаа бүрэн ашиглана

Наадмын амралтын дараа үргэлжлүүлж ээлжийн амралтаа авсан, эсвэл есдүгээр сарын их ажил өрнөхөөс өмнө тухтай амрахыг хүсч байгаа хүмүүс олон бий. Тэдгээр хүмүүст "Өөрийн хүссэнээр цагаа зохицуулж аялах сайхан"  гэх уриа үг таалагдах байх.  Гэхдээ аялж байгаа газраа сайн мэдэхгүй, очсон газрынхаа хүмүүстэй ойлголцохгүй байхаас эхлээд зарим нэг асуудлаас болж хайран цагаа аялалдаа бүрэн зарцуулж чадахгүй байх тохиолдол цөөнгүй. Энэ тохиолдолд танд цагаа бүрэн ашиглах боломжийг аяллын компаний эртнээс бүх зүйлийг нь нарийн төлөвлөж, тогтоосон аялал туслана. Магадгүй ганцаараа аялах нь илүү төсөр өртөгтэй санагдаж болох л юм. Гэвч туршлагатай "жуулчин" үнэтэй цагаа зөв зарцуулахын тулд зөвхөн мэргэжилтнүүдэд ханддаг. 

Тав тухтай байдал

Бие дааж аялах тийм ч амаргүй. Хүн бүр Лара Крофт шиг бие даасан, Жеймс Бонд шиг хашир туршлагатай биш шүү дээ. Ялангуяа манай орны олон арван тийш салсан хөдөөгийн замд 3G сүлжээгүй учраас GPS байнга ажиллахгүй. Тиймээс төөрөх, бороотойгоос ус, шаварт боогдож зогсох гээд хүсээгүй адал явдал хаана ч хүлээж байж мэднэ. Тэгвэл тухайн газрыг сайн мэдэх хүн буюу хөтөч, жолоочидтой байх нь санаа амар биш гэж үү? Дээр нь тохиолдож болох "асуудал"-ыг урьдчилан сайтар төлөвлөсөн мэргэжилтнүүд танд юун түрүүнд тав тухтай байдлыг хангаж өгнө.

Мэдлэг, мэдээллээр дүүрэн хөгжилтэй аялал

Очих гэж байгаа газрынхаа тухай урьдчилан судлах завгүй хүмүүс маш олон байдаг. Тэдэнд харин туршлагатай хөтөч, жолооч нарын яриа хамгийн амттай кайф болж чадна. "Чингис хаан яг энэ Зоргол хайрханы дор Ван хантай найрлаж байсан юм..." гэх юм уу, эсвэл "Өглөө яг эндээс л харвал аргаль, янгир дүүлж байхыг харж болно" хэмээн зөвлөх хүнтэй байх сайхан биш гэж үү? 

Зовних зүйл үгүй амар амгалан аялал

Зорьж очих газар маань анх маш боломжийн үнэ санал болгосон ч яг яваад очихоор олон төрлийн нэмэгдэл нэхвэл шууд л таагүй байдал үүснэ. Дээр нь хэт чанар муутай хоол, хүнстэй байх ч юм уу, хоноглох газар хэт тухгүй сэтгэгдэл төрүүлбэл хамаг кайф үргэчихэж мэднэ. Хэрэв та өөрөө энэ бүхнийг бие дааж шийдэж чадмааргүй санагдвал мэргэжилтэнд л хандаарай. 

 

Та хэрэв мэргэжилтнүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Нью Жуулчин Турс компаний доорх хаягаар хандаарай. 

Хаяг: Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.
Утас: (976 11) 319401, (976) 70109401
И-мэйл хаяг: info@newjuulchin.com
Вебсайт: www.newjuulchin.com

 

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх