Хайх

Нью-Йоркийг зорьвол: Ес, аравдугаар сарын гол үзвэрүүд

Нью-Йоркийг зорьвол: Ес, аравдугаар сарын гол үзвэрүүд

Цаг гарган үзэхэд харамсахгүй

Text: Б.Амина


"New York Magazine" сэтгүүл энэ намар Нью-Йоркод болох бүх гол үзвэр, үйлчилгээг жагсаасан тусгай дугаар гаргажээ. Эндээс хамгийн сонирхолтой гурван үзвэрийг танд санал болгъё

"Misery" The Suspense Thriller

"Эмми" шагналтнууд Брюс Уиллис болон Лаури Метколф нар голд дүрд нь тоглох Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн Misery жүжиг Бродвейн тайзнаа аравдугаар сарын 22-ноос тоглогдоно. Паул Шелдон (Уиллис) нь амжилттай яваа зохиолч ба автомашины осолд ороход түүний шүтэн бишрэгч бүсгүй Анни Вилкес (Метколф) авран буйдхан гэртээ аваачсанаар зохиол өрнөдөг. Паулын бие тэнхэрч байх явцад Анни зохиолчийн шинэ бүтээлийн гар бичмэлийг уншиж, зохиолд гардаг дуртай дүрийг нь нас барснаар дүрсэлсэн байсныг олж мэдэн уурсаж, зохиолыг дахин бичэхийг шаардах үед Паул гарах гарцгүй болсноо ухаарна. Жүжгийн тасалбарыг захиалахыг хүсвэл энэ сайтаар зочлоход хангалттай.

Дашрамд дурдахад, Брюс Уиллис уг жүжигт тоглохын тулд Вуди Аллены киноны дүрээс татгалзсан билээ.

Нью-Йоркийг зорьвол: Ес, аравдугаар сарын гол үзвэрүүд (фото 1)

"The Lion King" Musical

The Lion King Musical нь 1994 онд гарсан Disney компанийн "Араатны Хаан Арслан" хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн мюзикл юм. Жүжгийн продюсераар Disney Theatrical ажилладаг ба жүжигчид нь амьтад дүрсэлсэн хувцастай тайзан дээр тоглодог байна. 2014 оны есдүгээр сард Box-office уг жүжгийг "The Phantom of the Opera"-гийн халааг авч хамгийн их орлого олсон тайз, дэлгэцийн уран бүтээлээр нэрлэж байжээ.

Тасалбарыг The Lion King Musical албан ёсны хуудаснаас захиалан авах боломжтой. 

"New York City Ballet" Намар/Хаврын тоглолтууд

New York City Ballet нь хамгийн шилдэг бүжигчдийг багтаасан дэлхийн чухал репертуар* /repertory/ театр юм. 2015 оны хөтөлбөртөө тэд 56 баллетын тоглолт тавихаар төлөвлөсөн ба дэлхийн долоон сод бүтээл үүнд багтжээ. Тоглолтууд "Хунт нуур" баллетаар есдүгээр сарын 22-29-ны өдрүүдэд эхлэнэ. Та Нью-Йорк орох бол, орчин үеийн сонгодог урлагийг таашаадаг бол New York City Ballet-ын энэ намраас ирэх жилийн хавар хүртэл тоглох бүх хуваарь танд хэрэг болно шүү. 

* Репертуар - 7 хоног бүр дуурь, жүжгийн өөр өөр тоглолт тавьдаг театр 

Нью-Йоркийг зорьвол: Ес, аравдугаар сарын гол үзвэрүүд (фото 2)

 

цааш үзэх