Хайх

Шинэ тансаг зэрэглэлийн онгоц: Skyacht One

Шинэ тансаг зэрэглэлийн онгоц: Skyacht One

Нэгдүгээр зэрэглэл

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн үнэтэй хувийн онгоцны дотоод засал ямар байдаг бол?

Саудын арабын ханхүү Алвалийд Бин Талал Алсаудын эзэмшдэг А380 загварын агаарын хөлөг онгоц нь дотроо 20 хүний багтаамжтай тохь, тухтай өрөөнүүдээс гадна хоёр автомашины гараж, мөргөлийн өрөө зэрэг онцгой хэсгүүдтэй. Энэхүү онгоцны дотоод заслыг хуучин Дисней компанид ажиллаж байсан Эдди Соттог гэх хүн хийж гүйцэтгэжээ.

Шинэ тансаг зэрэглэлийн онгоц: Skyacht One (фото 1)

Тансаг зэрэглэлийн зүйлс бүтээдэг компани, дизайнерууд ихэвчлэн орчин үеийн шийдэлтэй бүтээл хийж, ирээдүй рүү тэмүүлсэн хандлагатай санаа гаргадаг. Харин тэгвэл энэ Skyacht One онгоцыг бүтээгчид илүү өнгөрснийг санагалзсан, ХХ зууны дунд үеийн сонгодог хэв загвараар тансаг уур амьсгалыг бий болгожээ. Энд ямар ч орчин үеийн товчлуур, тохиргоо байхгүй бөгөөд маш хуучинсаг загвартай. Тэгэхдээ онгоцны угаалгын өрөөний цорго, усан онгоц зэрэг жижиг зүйлс хүртэл маш уран нарийн хийцтэй. Онгоцыг торгон хивс, честэрфильд загварын буйдангаар тохижуулснаас гадна хамгийн гол зүйл болох цонхыг дээд зэргийн улаан зандан модоор хийжээ. 

Хэрэв хэн нэгэн ийм онгоцтой болохыг хүсч байгаа бол 83 сая доллар төлөхөд  мөрөөдөл биелэх юм байна.

Шинэ тансаг зэрэглэлийн онгоц: Skyacht One (фото 2)

 

цааш үзэх