Хайх

Диваажингийн арал дахь Tavaru ресторан

Диваажингийн арал дахь Tavaru ресторан

Байгалийн сайхныг бүтнээр нь хар

Text: Б.Амина


Зураг:

Velaa Private Island гэх нэрнээсээ энд тусгай зочид ирж, амьдралын таашаалыг амталдаг газар гэдэг нь харагдана. Байгалийн сайхныг олон орны амтат хоол, шилдэг дарстай хамт дотроо юүлж авахыг хүсэгчдийн очих газар

Банкир Иржи Шмейцэд харьялагддаг жижигхэн Ноону арлын далайн эргийн ойролцоо Чех архитектор Петр Коларын төслөөр барьсан ресторан бий. Харин тэндэхийн тогоочоор Парисаас ирсэн, багагүй нэр хүнтэй ахлах тогооч Аделин Граттар (аралын бүх ресторанд Мишелины одтой тогооч нар байдаг) ажилладаг. Энэхүү арал дээр Франц болон Ази хоолны гурван ресторан, хоёр баар болон дарсны зоорь байгаа. Тэгвэл ийм нэгэн алжаалаа тайлж, ертөнцийн хир буртагийг мартаж баймаар газрын тэхий голд нь хүр хорхойн цагаан үүр мэт харагдах нэгэн байшин анхаарал татна. Тэнд Tavaru гэх япон ресторан байгаа бөгөөд ирсэн зочиддоо бүх зоогоо тепаньяки маягаар зочдын өмнө хийдэг байна. Энд удаан саатах шалтгаан бас бий. Рестораны дарсны цуглуулгад нь байгаа хамгийн сайн нэрсийг хараад, амтаар нь ялгаж мэдэх бол энд бүр байгаад л баймаар. Нэг сая ам.доллараар үнэлэгддэг Tavaru-гийн дарсны цуглуулга ямар нэг ондоо утга илэрхийлэх шиг. Нөгөө л үнэ биш үнэ цэнийг энд агуулсан юм болов уу?

Диваажингийн арал дахь Tavaru ресторан (фото 1)Диваажингийн арал дахь Tavaru ресторан (фото 2)Диваажингийн арал дахь Tavaru ресторан (фото 3)Диваажингийн арал дахь Tavaru ресторан (фото 4)Диваажингийн арал дахь Tavaru ресторан (фото 5)Диваажингийн арал дахь Tavaru ресторан (фото 6)

цааш үзэх