Хайх

The Burning Man: Ид шидийн ертөнцөд тавтай морил!

The Burning Man: Ид шидийн ертөнцөд тавтай морил!

Цөлийн зэрэглээнээс эрх чөлөөний урлагийг мэдэрье


Зураг: Burning Man Festival Official Site

Нүд гялбам гэрэл гэгээ, тэсгил алдам халууныг мэдрэх торгон мөчийг авчирдаг The Burning man наадам 8-р сарын 30 –наас 9-р сарын 7-нд болно

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй наадмуудын тэргүүн эгнээнд бичигддэг The Burning man наадам долоон өдөр үргэлжлэх бөгөөд сүүлийн өдрөө аварга том мануухай шатаадаг. Энэ үеэр наадамд хүрэлцэн ирсэн 60 мянган оролцогчдын сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүртэл "хална". Удахгүй энэ жилийн наадам болох гэж буйтай холбогдуулан бид өмнөх жилүүдийн шилдэг бүтээлээс танилцуулъя.

Жил бүр Невадагийн Хар хадан цөлд долоо хоногийн турш хэдэн арван мянган залуус нэг л зорилгын дор нэгдэн цуглардаг. The Burning Man наадам нь шинийг эрэлхийлэгч, бусдаас өөрөөр сэтгэдэг, дотоод ертөнцөө нээн танин мэдэх хүсэлтэй, бас бүтээлч хэн бүхэнд нээлттэй. 30 гаруй жилийн түүхтэй энэ фестиваль жил ирэх тусам хүрээгээ тэлсээр өнгөрсөн жилд оролцогчдын тоо 64 мянгад хүрчээ. Уг үйл ажиллагааны үеэр Black Rock City гэх бүхэл бүтэн хот босох бөгөөд хотыг хиймэл дагуулын зургаас харвал асар том С үсэг хэлбэртэй байх болно.
Фестивальд оролцогчид урлагийн гайхамшгийг нүдээр үзэж, биеэр мэдрээд зогсохгүй 2000 гаруй төрлийн үнэ төлбөргүй бүтээлч сургалт, семинарууд сууж, өөрийн дотоод ертөнцөө танин мэдэх, нууцлаг авьяасаа хөгжүүлэх зэрэг олон талын үр өгөөжтэй. Уг фестивалиас төрөн гарсан маш олон уран бүтээлчид өдгөө өөрсдийн музейг байгуулан ажиллаж байна.

Ингээд уг фестивалийн үеэр дэлгэгдэж байсан бүх л цаг үеийн гайхамшигт бүтээлүүдтэй танилцъя.

• Эл Пулпо Механико

"Мутант машинууд" бол жил жилийн The Burning Man-ийн салшгүй нэг хэсэг юм. АНУ-ын уран бүтээлч Дуане Флатмо 1975 оны Форд 250 машиныг асар том наймаалж дүрст кинетик баримал болгосон бөгөөд хаягдал төмрийн өөдөснүүд ашиглан бүтээжээ. 8 м орчим өндөртэй энэ наймаалж ам болон тэмтрүүлүүдээрээ галаар тургидаг байна.

The Burning Man: Ид шидийн ертөнцөд тавтай морил! (фото 1)

• Зоа Фертилити 2.0

Калифорнийн The Flux Foundation уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчид Зоа Фертилити гэх энэхүү ажлынхаа санааг ургамлын үрт хонхорцогоос аван хийжээ. Мэдрэгч LED гэрэл бүхий модон их бие нь шатаж дуусахад төмөр баримал болон хувирсан нь үзэгчдийн сонирхлыг ихээр татжээ.

The Burning Man: Ид шидийн ертөнцөд тавтай морил! (фото 2)

• The Super Pool

Жен Левиний The Super Pool нэртэй бүтээл нь 450 м2 талбайд тараан байршуулсан 200 гаруй хавтангуудаас бүрдэнэ. Хавтангууд дээр гишгэхэд тухайн хүний хөлийн урт, хурд, даралт зэргийг мэдрэн өөр өөрөөр гэрэлтэх болно. Тэгвэл олон хүмүүс тавцангууд дээр нэгэн зэрэг гарахад гэрлийн шоу болон хувирахыг та төсөөлөөд үзээрэй.

The Burning Man: Ид шидийн ертөнцөд тавтай морил! (фото 3)

Зүрхний цохилт ба цэцэг

2014 онд олны хүртээл болсон Архитектор Саба Голе, уран бүтээлч Шив Сулеман, неврологич Рохан Диксит нарын хамтын бүтээл. Цэцэг тус бүр 4м өндөртэй бөгөөд иш хэсэгтээ зүрхний цохилт хянадаг дэлгэцтэй. Энэ цэцгэнд та гараа хүргэхэд дэлбээнүүд нь таны зүрхний цохилттой зэрэгцэн өнгө өнгөөр гэрэлтдэг болно.

The Burning Man: Ид шидийн ертөнцөд тавтай морил! (фото 4)

• Үнэн гэдэг бол гоо үзэсгэлэн

Итали гаралтай Америк барималч Марко Кокрейн энэхүү бүтээл нь түүний Bliss төслийн хоёр дах нь болж гарчээ. "Үнэн гэдэг бол гоо үзэсгэлэн" гэх санааг уг барималд шингээхийн тулд тэрбээр нийт 7600 м ган хоолой, 1500 орчим LED гэрэл ашиглажээ. Харин түүний Bliss төслийн сүүлийн хэсэг болох R-evolution нэртэй бүтээл нь өнгөрсөн сард олны хүртээл болжээ.

The Burning Man: Ид шидийн ертөнцөд тавтай морил! (фото 5)

цааш үзэх