Хайх

The Temple House: Пандатай уулзахад таатай газар

The Temple House: Пандатай уулзахад таатай газар

Чэнду хот, Хятад улс

Text: Б.Амина


Зураг:

Хулсны баавгайтай танилцаж, Чин гүрний орд харшид очсон мэт сэтгэгдэл төрүүлэх буудалд буухыг хүсвэл

Чэндуд хоёр шалтгаанаар очиж болно. Ажил хэргээр эсвэл дэлхийд маш олон шүтэн бишрэгчтэй болсон Хятадын том хулсны баавгайн дархан цаазат газрыг үзэхээр очно. Мэдээж тэнд очлоо гэхэд хаана буудаллах талаар огтхон ч асуудал байхгүй боловч энэ зун нээгдсэн The Temple House зочид буудалд заавал зочлох хэрэгтэй.

The Temple House: Пандатай уулзахад таатай газар (фото 1)

Буудлын гадна талыг Чин гүрний үеийн барилгыг шинэчилсэн мэт шийдсэн нь сонирхолтой болсон. Гэвч энэ нь зөвхөн The Temple House руу орох үүдний хэсэг юм. Барилгууд нь хоёр Г хэлбэрийн байшингаас бүрдэх ба интерьер нь орчин үеийн буудлууд шиг минималист загварыг гоёмсог аксесуартай хослуулжээ. Өрөөний зохион байгуулалтыг хар цагаан өнгөөр шийдсэн ч гэлээ буудлын нийт орон зайг хоёр өнгөөр илэрхийлэх аргагүй юм. Буудалд Итали ресторан (хотын шилдгүүдийн нэг), спа төв, өнгөлөг бөгөөд нарийн дизайнтай цайны өрөө байрладаг. Үүнд дизайнерууд өөрсдийн ургуулан бодох чадвараа хорихгүй байхаар шийдэж, нүд тусах ногоон буйдангууд байрлуулсан нь оновчтой болжээ.

The Temple House: Пандатай уулзахад таатай газар (фото 2)The Temple House: Пандатай уулзахад таатай газар (фото 3)The Temple House: Пандатай уулзахад таатай газар (фото 4)

 

цааш үзэх