Хайх

Тунгалаг буудал: Нью-Йоркийн Baccarat Hotel & Residences

Тунгалаг буудал: Нью-Йоркийн Baccarat Hotel & Residences

Хонхны дуу гарлаа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Манхэттен дах Baccarat болор эдлэлийн ордны 250 жилийн ойн баяр болж буйтай холбогдуулан уг компани 50 давхар өндөртэй цамхаг барьжээ. Үүний эхний 12 давхарыг “тунгалаг буудал” эзэгнэх аж

Энэ жилийн гуравдугаар сард Нью-Йорк хотын 53 дугаар гудамжинд, MoMA музейн эсрэг талд Baccarat Hotel & Residence гэх шилэн цамхаг нээлтээ хийсэн. Доод давхруудыг зочид буудал эзэлж, харин дээд давхруудад хувийн орон сууц байрлах ажээ. Энэ барилгыг босгоход Starwood Capital Group групп 400 сая доллар бүхий их хэмжээний хөрөнгө зарцуулжээ. 

Зочид буудлын интерьерийг Gilles & Boissier-ын дизайнерууд хариуцаж, орон зайд сонгодог франц болон орчин үеийн Нью-Йоркийн хэв маягийг шингээжээ. Буудлын өрөөнүүдийн тавилгыг тусгайлан Baccarat үйлдвэрт бэлдэж, алдарт барилгын олон жилийн турш хуримтлагдсан шинж чанаруудыг агуулж байхаар бүтээсэн байна.

Тунгалаг буудал: Нью-Йоркийн Baccarat Hotel & Residences (фото 1)Тунгалаг буудал: Нью-Йоркийн Baccarat Hotel & Residences (фото 2)

Нийт 114 энгийн өрөө, 26 люкс өрөө, номын сан, спа төв, 15 метрийн урттай бассейн, гадаа тавцантай залуучуудын баар, тогооч Шеа Галантегийн удирддаг Chevalier нэртэй франц ресторантай энэхүү Нью-Йоркийн Baccarat Hotel өөртөө алдарт брэндийн хэв маяг болон тансаг байдлыг бүрэн агуулжээ. Нэмж хэлэхэд 2016 онд Baccarat Hotel & Residences Мароккод нээлтээ хийх төлөвлөгөөтэй бөгөөд дараагаар нь Дубай болон Дохаг онилсон байгаа гэнэ.

Тунгалаг буудал: Нью-Йоркийн Baccarat Hotel & Residences (фото 3)Тунгалаг буудал: Нью-Йоркийн Baccarat Hotel & Residences (фото 4)Тунгалаг буудал: Нью-Йоркийн Baccarat Hotel & Residences (фото 5)Тунгалаг буудал: Нью-Йоркийн Baccarat Hotel & Residences (фото 6)Тунгалаг буудал: Нью-Йоркийн Baccarat Hotel & Residences (фото 7)Тунгалаг буудал: Нью-Йоркийн Baccarat Hotel & Residences (фото 8)Тунгалаг буудал: Нью-Йоркийн Baccarat Hotel & Residences (фото 9)Тунгалаг буудал: Нью-Йоркийн Baccarat Hotel & Residences (фото 10)

цааш үзэх