Хайх

Долоо хоногийн чиглэл: Бээжин хот дахь Sunrise Kempinski Hotel

Бүх юм цэгээс эхэлнэ

Долоо хоногийн чиглэл: Бээжин хот дахь Sunrise Kempinski Hotel
Бээжин дэх ер бусын сайхан үзэмжтэй Sunrise Kempinski зочид буудлыг ярих олон шалтгаан бий

Бээжин хотын зах дахь аяллын газрын зураг дээр Sunrise Kempinski Hotel барилга дахин нэг сонирхолтой цэг болон гарч ирлээ. Тус байгууламж хятадын уламжлалт философи дэх "эхлэл"-ийг бэлгэдсэн дугуй хэлбэрээр баригджээ. Энэхүү газар та очиж амрахыг хүсвэл хотоос зүүн хойд зүгт, Yanqi голын эрэгт очих хэрэгтэй. Яг тэнд хүрмэгц л та 21 давхар, 306 өрөө бүхий Sunrise Kempinski буудлын онцгой загварыг харах ба дотор нь ороод амрахаасаа өмнө том цонхоор орж ирэх 25%-иас илүү нэвтрэх байгалийн гэрэл ямар гайхалтай болохыг мэдрэнэ.   

Барилгын интерьер заслыг Ritz-Carlton Sharq Village & Spa мэт нэр хүндтэй буудлуудтай хамтран ажиллаж байсан DiLeonardo студи хариуцан гүйцэтгэжээ. Дизайнерууд гол анхаарлаа дорнын философи, орчин үеийн архитектур хоёрын тэнцвэрт байдлыг харуулахад хандуулжээ. Ер нь бол тус буудалд ирээд үзэх хамгийн үзэсгэлэнт зүйл нь дотоод засал, дээд зэрэглэлийн өрөө, спа, усан сангийн аль нь ч биш харин цонхоор харагдах цэнгэг нуур болон сүрлэг уулсын  төрх байx юм шүү.

Долоо хоногийн чиглэл: Бээжин хот дахь Sunrise Kempinski Hotel (фото 1)

 

 

Б.Амина

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх