Хайх

Байгаль дэлхийг хайрладаг их хотын эрчүүдэд: Bvlgari Man Wood Essence сүрчиг

Байгаль дэлхийг хайрладаг их хотын эрчүүдэд: Bvlgari Man Wood Essence сүрчиг

#citizenofnature

Text: Г.Тэмүүлэн


Өөрт төгс тохирох сүрчгийг олохын тулд тоолж баршгүй олон удаа янз бүрийн үнэртэн цацаж, өөрийн биеэр туршиж үзэх хэрэг гардаг. Олон үе шаттай энэхүү нарийн үйл явцыг хөнгөвчлөхийн тулд бид танд Bvlgari брэндийн Man Wood Essence гэх цоо шинэ универсал сүрчгийг танилцуулж байна.

Bvlgari биднийг байгаль дэлхийтэй ойртуулна

Бид архитектурын гайхамшиг болсон барилгуудаар хүрээлүүлж, их хотод суурьшин, орчин үеийн завгүй хэмнэлээр амьдарч байгаа ч өөрсдийгөө байгалийн бүтээл, дэлхийн иргэд гэдгээ цаг үргэлж санагалзаж байдаг билээ. Тийм ч учраас их хотын хөл хөдөлгөөн, чимээ шуугианаас залхахдаа бид байгальд гарч, бие болоод сэтгэлээ шинэчлэн нэг ёсны өөртөө "эмчилгээ" хийдэг. Bvlgari брэндийн Man Wood Essence сүрчиг нь яг ийм хүмүүст зориулагдсан бөгөөд цөл дэх балга "цэвэр ус" нь болж, сэтгэл сэргээж, байгалийн эрч хүчээр тэтгэж өгөх увдистай юм.

Байгаль дэлхийг хайрладаг их хотын эрчүүдэд: Bvlgari Man Wood Essence сүрчиг (фото 1)

Модны онцгой эрч хүч

Италийн Bvlgari загварын ордон хамгийн сүүлд Bvlgari Man Wood Essence нэртэй эрчүүдэд зориулсан шинэ сүрчгээ өнгөрсөн долоодугаар сард танилцуулсан юм. Хэрэв таны сэтгэл зүрх ба үнэрлэх мэдрэмжийг мод болон газар шорооны сэнгэнэсэн үнэр сэргээдэг бол энэхүү үнэртэнд анхаарлаа хандуулаарай. Тус брэндийн сүрчигний мэргэжилтэн Альберто Морильяс орчин үеийн хотын амьдрал ба байгаль дэлхийн тэнцвэрээс урам авч энэхүү сүрчгээ бүтээсэн аж. Тэрбээр Гаитигийн ветивер, АНУ-ын өмнөд хэсгийн хуш болон Испанийн агар модыг хослуулж ер бусын үнэр гаргаж авчээ. Морильяс "Мод нь сүрчгийг маш хүчирхэг энергиэр цэнэглэж өгдөг үнэхээр гайхалтай чадвартай. Bvlgari Man Wood Essense гэх нэрийг сонссон даруйдаа би байгалийн модны нотуудыг холихоор шийдсэн" хэмээн шинэ бүтээлээ тайлбарласан юм. Мөн энэхүү сүрчигний Итали цитрус жимс ба халуун ногооны нотууд нь танд Газар дундын тэнгисийн зөөлөн уур амьсгалыг мэдрүүлж, үсүү ургамал нь тааварлашгүй өнгө аясыг бэлэглэнэ.

Байгаль дэлхийг хайрладаг их хотын залуу

Энэхүү сүрчиг нь орчин үеийн атлаа амьдралын эрч хүчээ байгалиас олж авдаг ажил хэрэгч эрчүүдийг илэрхийлдэг. Bvlgari ч шинэ бүтээлдээ тохирсон нүүр царайг олсон байгаа. Канадын тулааны урлагийн аварга, загвар өмсөгч, жүжигчин Ник Бейтман тус сүрчигний мөн чанарыг төгс илтгэж байгаа юм. Ник Бейтман "Би Канадад төрж өссөн учраас надад модны үнэр маш их таалагддаг. Энэ нь миний жинхэнэ мөн чанарыг эргүүлэн авчирч байгаа мэт санагддаг" гэжээ.

Bishrelt Beauty

Утас: 70128977

  • Тэнгис кино театрын урд "Бишрэлт Их дэлгүүр" 1 давхар
  • Шангри-Ла Молл 1 давхар
  • Central tower 2 давхар
  • Улсын Их дэлгүүрийн 1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

цааш үзэх