Хайх

Apple-ийн дараагийн тэсрэлт

Маш нууц

Text: Buro.Mongolia


Бид MacLife сэтгүүлийн энэ сарын шинэ дугаарыг шүүрдэн байж тэдний нууцлаг бүтээл ямар боломжит хувилбаруудтай байх талаар мэдээлэл цуглууллаа

Cupertino дахь Apple-ийн Судалгаа шинжилгээний хэсэг өөрсдийн шинэхэн бүтээлээ гаргахаар ханцуй шамлан оржээ.

Apple "Титан төсөл" хэмээх нэрийн доор өөрсдийн автомашиныг үйлдвэрлэхээр зэхэж буй талаарх цуурхал энэ оны эхнээс чих дэлсэх болсон. Уг автомашин нь тэдний шинэхэн бүтээл болох CarPlay системийг дэмжихээс гадна бусад автомашин үйлдвэрлэгчдийн хараахан нэвтрүүлж амжаагүй дэвшилтэт цэнэг хураагч технологи аль эсвэл зураглалын шинэхэн шийдлүүд ч багтаасан байж мэднэ. Бидний олж мэдсэнээр Apple өөрсдийн эгнээндээ Chrysler-ийн үйл ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Доуг Бэттс, тээврийн хэрэгсэл судлаач Паул Фургале нарыг аль хэдийнэ багтаажээ.

Apple автомашин худалдаанд гаргах нь бараг тодорхой болоод байгаа хэдий ч яг хэмжээ, загварын хувьд ямар байх талаар ямар ч таамаг байхгүй байгаа билээ. Харин хамгийн бодит үнэнд дөхөж очих хувилбарын нэг нь тэд байгаль орчинд ээлтэй, 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашигладаг автомашин хийх юм. Тэгэхдээ Apple-ын фанатууд өөрсдийн төсөөллөөр концепци загваруудыг толилуулсаар байгаа билээ. Бидэнд жишээ болгон Autotube-ийг дэлгэжээ. 

Өөр бас нэг боломжит хувилбар нь өөрөө явдаг буюу автомат удирдлагатай автомашин бүтээх юм. Хэдийгээр хэрэглээнд нэвтрээд буй өөрөө явдаг Google Car хэд хэдэн осолд өртөөд амжсан ч шинжээчид жолоочийн буруутай үйлдлээс болсон гэж дүгнэсэн байгаа. Мэдээж Apple ч энэ төрлийн автомашинд байж болох төгс шийдлүүдийг эрэлхийлж байгаа нь дамжиггүй юм. Судлаачдын үзэж буйгаар өөрөө явдаг автомашин нь энгийн машинаас аюул, осолд өртөх магадлал 80 хувиар бага бөгөөд энэ нь даатгалын үйлчилгээний үнэ өртөгийг мөн 60 хувиар бууруулах төлөвтэй байгаа гэнэ.

цааш үзэх