Хайх

BMW International GS Trophy тэмцээн Монголд зохион байгуулагдана

2018 онд

BMW International GS Trophy тэмцээн Монголд зохион байгуулагдана

Мотоцикл сонирхогчдын хувьд Олимпийн наадам гэж нэрлэгддэг BMW компанийн GS Trophy тэмцээн удахгүй Монгол улсад зохион байгуулагдана. Энэхүү бартаат замын уралдаан нь хоёр жил тутамд нэг удаа болдог бөгөөд өчигдөр BMW компанийн албан ёсны цахим хуудсанд ирэх 2018 онд болох тэмцээнийг Монголд хийх болсныг мэдээллэсэн байна.

Өнгөрсөн 2016 онд болсон тав дах удаагийн GS Trophy тэмцээн Тайланд улсад зохион байгуулагдсан бөгөөд олон улсын 19 багийн тамирчид 1,400 км гаруй замыг туулж байжээ. Харин  2018 онд Монголд болох тэмцээнд одоогийн байдлаар Аргентин, Австрали, АНУ, Канад, Франц, БНХАУ, Япон, Мексик, Их Британийн, Өмнөд Солонгосын баг тамирчид оролцох нь тодорхой болжээ. 

 

 

 

Г.Тэмүүлэн

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх