Хайх

Citroën болон Givenchy компани анх удаа эмэгтэй хүнд зориулсан автомашин бүтээжээ

Citroën болон Givenchy компани анх удаа эмэгтэй хүнд зориулсан автомашин бүтээжээ

Ганган

Text: Buro.Mongolia


Зураг:

Францын хоёр том брэнд нэгдэж эмэгтэйчүүдэд зориулсан маш том, гэнэтийн бэлэг барихаар шийджээ

Citroën ба Givenchy компаниудын хамтран бүтээсэн энэхүү автомашиныг ямар ч эрэгтэй хүн унахыг хүсэхгүй л болов уу. Le Make Up нэртэй уг автомашин нь цөөн тоогоор буюу нийт 500 ширхэг л үйлдвэрлэгдсэн байна. Энэхүү суудлын тэрэг нь үйлдэл болон доторх загвараараа яг л бүсгүйчүүдийн асар том косметикийн уутыг санагдуулна.

Энэхүү автомашин нь Citroën DS3 загварын сайжруулсан хувилбар бөгөөд гаднах загвар нь бараг өөрчлөгдөөгүй ч хэдэн зүйл нэмж өгчээ. Жишээ нь машины доторх бүхээгийг хар арьсаар бүрж, хяналтын самбарыг ягаан өнгийн хавтангаар чимэглэсэн байна. Мөн Citroën DS3 Givenchy Le Make Up автомашины тохойн түшлэг хэсэгт Givenchy брэндийн сүүлийн үеийн гоо сайхны цуглуулгатай иж бүрдэл суулгаж өгсөн нь энэхүү загварын гол онцлог нь болж байгаа юм.

Уг автомашин нь hatchback болон cabriolet гэсэн хоёр сонголттойгоор худалдаанд гарсан. Үнийн хувьд 19,000-23,000 фунт стерлингийн хооронд хэлбэлзэх болно.

Citroën болон Givenchy компани анх удаа эмэгтэй хүнд зориулсан автомашин бүтээжээ (фото 1)Citroën болон Givenchy компани анх удаа эмэгтэй хүнд зориулсан автомашин бүтээжээ (фото 2)Citroën болон Givenchy компани анх удаа эмэгтэй хүнд зориулсан автомашин бүтээжээ (фото 3)

цааш үзэх