Хайх

Lamborghini компанийн шинэ жийп 2019 онд худалдаанд гарна

Монголчуудад боломж нээгдлээ

Lamborghini компанийн шинэ жийп 2019 онд худалдаанд гарна
Саяхныг хүртэл Монголчууд Lamborghini-г зөвхөн хот дотор унах боломжтой, хурд хүчийг нь гаргах замгүй гэсэн шалтгаанаар сонгодоггүй байсан. Тэгвэл одоо 2018 оноос үйлдвэрлэгдэж эхлэх Lamborghini Urus загварын жийп автомашин олон хүний мөрөөдлийг биелүүлэх нь ээ

Анх 2012 онд концепци загвар нь танилцуулагдаж байсан Lamborghini Urus загварын автомашиныг 2018 оноос үйлдвэрлэгдэж эхэлнэ гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Стефано Доменикали CNN-д өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. "Энэ бол өөр Lamborghini, өөр төрлийн хэрэглэгч" хэмээн тодорхойлсон Lamborghini Uras загварыг 2019 он гэхэд 7000 ширхэг худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Энэхүү загвар анх 2012 онд танилцуулагдахдаа 4.0 литрийн V8 хос турбо хөдөлгүүртэй, 328 км/цаг хурдлах хүчтэй, дэлхий дээрх хамгийн хурдан жийп болохуйц үзүүлэлттэй гэгдэж байсан. Одоогоор энэ үзүүлэлт өөрчлөгдсөн эсэх нь тодорхойгүй байгаа ч гадаад дизайны хувьд өнцөг ихтэй, хурц загвартай байдал нь хэвээр үлдсэн байна. Lamborghini компанийн үзүүлж буйгаар Urus загварын жийпээр та байгалийн бартааг ажрахгүй туулж, хад чулуутай газар ч явах боломжтой аж.

Дашрамд сонирхуулж хэлэхэд Lamborghini өмнө нь 1990-ээд оны үед LMoo2 загварын жийп гаргаж, нийт 328 ширхэгийг үйлдвэрлэсэн байдаг.  

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх