Хайх

Alfa Romeo 4C автомашиныг могойн арьсаар чимэглэлээ

Alfa Romeo 4C автомашиныг могойн арьсаар чимэглэлээ

Лапо Элканний бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

Автомашины Fiat брэндийн өв залгамжлагч Лапо Элканн Alfa Romeo 4C машиндаа зориулж adidas компанитай хамтарсан тусгай дизайн гаргажээ

Лапо Элканн бол зөвхөн Fiat компаний үүсгэн байгуулагч Жанни Аньеллигийн ач хүү биш юм. Тэрээр мөн "Italia Independent" нэртэй өөрийн гэсэн дизайны компани эзэмшдэг бөгөөд "Garage Italia Customs"-ыг үүсгэн байгуулсан хүн билээ. "Garage Italia Customs" нь автомашины дизайн, технологи болон тоног төхөөрөмжийг бүтээдэг гэдгээрээ автомашин сонирхогчид дунд маш их алдартай.

Лапо Элканн adidas брэндтэй хамтарч Alfa Romeo 4C автомашиныг хар, цагаан өнгөтэй "могойн" хээгээр бүржээ. Энэхүү могойн арьсыг санагдуулах хээ нь өмнө нь adidas-ын "Deadly Focus Pack Football Boots" нэртэй пүүзний цуглуулгад харагдаж байсан юм. Ингэснээр Alfa Romeo 4C илүү "зэрлэг" төрхтэй болсон байна.

"Бид могойн арьсны талаарх хүмүүсийн бодлыг өөрчлөхийг хүссэн. Ихэвчлэн энэхүү хээ нь тансаг зэрэглэлийн эдлэл дээр байдаг бол бид үүнийг спортын ертөнцөд нэвтрүүллээ. Яагаад гэвэл энэ нь их хөгжилтэй, гэнэтийн бөгөөд хэвшсэн ойлголтыг эвдэж байгаа юм. Энэ бол яг "Italia Independent" компаний хийх дуртай зүйл" гэж Лапо Элканн өөрийн төслийн талаар тайлбарласан байна.

Alfa Romeo 4C автомашиныг могойн арьсаар чимэглэлээ (фото 1)

цааш үзэх